Стратегийн бөмбөгдөлт
Стратегийн бөмбөгдөлт нь дайны үед дайсны тулалдах ба эдийн засгийн чадварыг үгүй хийх буюу устгахад зориулагдан ашиглагддаг цэргийн стратеги бөгөөд агаараас хийдэг дайралт юм. Стратегийн бөмбөгдөлтийн даалгаврууд нь цэргийн баазууд, онгоцны талбайнууд, удирдах төв газрууд ба сумны хаягдлууд руу дайрах байдаг ч ихэвчлэн үйлдвэрүүд, төмөр замууд, нефтийн үйлдвэрүүд болон хотууд руу дайрдаг.
АНУ-ын Агаарын хүчин сүүлийн зөрчилдөөнүүддээ стратегийн бөмбөгдөгч онгоцнуудыг хэрэглэсэн.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Стратегийн бөмбөгдөлтийг хамгийн анх Дэлхийн I-р дайнд Германы Агаарын хүчин /[1]German Luftwaffe/ ашигласан. Тэд Берлины Антверп хотыг бөмбөгдсөн. Зеппелинүүдийг Английг бөмбөгдөхөд ашигладаг байсан.
Дэлхийн II-р дайны стратегийн бөмбөгдөлт нь өмнө нь болж байснаасаа илүү том, өргөн хүрээтэй байсан. Их Британийн тулаанд Германы Агаарын цэргийн хүчин Хааны Агаарын Цэргийн онгоцнууд руу газар дээр нь довтолсноор Их Британийг бараг ялах шахжээ. Энэ нь зарим талаараа амжилттай байсан бөгөөд зарим хүн өөр бай руу шилжих нь алдаа байсан гэж үздэг. Британичууд хоцрогдсон радартай байсан ч Германчуудын дайралтын чиглэлийг мэдэн таслан зогсоож байсан.
Ялахын тулд цөхөрсөн Германчуудын дайралт хотууд руу чиглэсэн юм. Тэд хүчтэй тэсрэх бодис болон гал гаргах хэрэгслүүдийг ашиглан Лондон, Ковентри зэрэг томоохон хотуудыг бөмбөгдсөн.