Jump to content

Стэнлийн цом

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Стэнлийн цом (англи. Stanley Cup) —Үндэсний Хоккейн лигийн плей-оффын ялагчид жил тутам олгодог хоккейн шагнал. Эхлээд тус цом «Дуудлагын Хоккейн цом» (Dominion Hockey Challenge Cup). Цом нь том цилиндр суурьтай бараг 90 см өндөр мөнгөн ваар хэлбэртэй байдаг юм.

Стэнлийн цом

Энэхүү цом нь анх 1892 онд Английн улс төрч, Канадын амбан захирагч Фредерик Артур Стэнлигийн Лондон хотод 48.67 доллараар худалдаж авсан гоёл чимэглэлийн том аяга байсан бөгөөд уг шагналыг Канадын шилдэг сонирхогчдын хоккейн багт олгодог байжээ.

Анх 1893 онд Стэнлийн цомыг тухайн үеийн хамгийн хүчтэй Канадын хоккей сонирохогчдын холбооны (англи. Amateur Hockey Association of Canada) «Монреал ААА» (англи. Montreal Amateur Athletic Association) багт гардуулсан байна.

1908 оноос хойш зөвхөн мэргэжлийн багууд энэ цом-шагналын төлөө өрсөлдөх боломжтой болсон. 1927 оноос хойш цом нь Үндэсний хоккейн лиг /NHL/-ийн гол шагнал байсаар иржээ.

1993 он хүртэл NHL 4 дивизид хуваагдаж, тус бүрдээ 5-6 клубтэй байв. Хэсэг тус бүрээс дөрвөн клуб плей-оффт шалгардаг байсан. Багууд эхлээд дивизийн аварга, дараа нь конференцын аваргыг тодруулж, үүний дараа л Стэнлийн цомын төлөө тоглодог байна.