Стэнли Болдуин

Стэнли Бо́лдуин (англи. Stanley Baldwin; 1867 оны 8-р сарын 3-нд Английн Вустешир хошууны Бьюдли хотод төрсөн — 1947 оны 12-р сарын 14-нд Бьюдли хотод нас барсан) 1937 оноос Болдуин-Бьюдли 1-р гүн (англи. 1st Earl Baldwin of Bewdley) — британий улс төрийн болон төрийн зүтгэлтэн, Их Британий Консерватив намын гишүүн, 1923—1924, 1924—1929 болон 1935—1937 онуудад Их Британий Ерөнхий сайд байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Вустершир хошууны уугуул тэрээр зохиолч Радьярд Киплингийн үеэл байв. Стэнли Болдуины эцэг Альфред нь төрөлх хот Бьюдли-гээ төлөөлж, парламентын гишүүн байжээ. Кембрижийн их сургууль болон Бирмингемийн их сургуулийг төгссөний дараа Стэнли 1906 онд Британийн парламентад эцгийнхээ залгамжлагчаар сонгогджээ. Дэлхийн нэгдүгээр дайны дараа 1917-1923 онд тэрээр Засгийн газарт санхүүгийн албан тушаал хашиж, 1922 онд Сангийн сайд болжээ.
Стэнли Болдуины Ерөнхий сайдын албан тушаал хашиж байсан үе нь Ерөнхий ажил хаялт (1926), Ерөнхий сайдын санаачилсан улс орныг эрчимтэй цахилгаанжуулах (1926–1929), Энэтхэгийн Засгийн газрын тухай хууль (1935) батлагдсанаар тэмдэглэгдэн үлдсэн байна. Хитлер Германд засгийн эрхэнд гарч, Британийн засгийн газар тайвшруулах бодлого баримталсны дараа 1930-аад онд түүний явуулсан бодлого онцгой шүүмжлэлд өртсөн. Энэ бодлого нь түүний залгамжлагч Невилл Чемберлений үед онцгой жигшүүртэй хэлбэртэй болсон. Жишээлбэл, Болдуин 1935 онд Германтай тэнгисийн цэргийн гэрээ байгуулсан нь Версалийн гэрээг хоёр талын зөрчсөн явдал байв. 1939 оноос хойш олон хүн Болдуиныг улс орноо дайнд бэлтгээгүй, Хитлерт эрх чөлөө олгосон, Германы зэвсэглэлийг зөвтгөсөн гэх мэтээр буруутгаж байжээ.
Тэрээр 1936 онд VIII Эдвард хааныг огцруулахыг шаардсан боловч 1937 оны 5-р сард VI Жоржийг хаан ширээнд залсны дараа огцорч, шинэ хаанаас "Бьюдлийн 1-р гүн" цолыг хүртжээ. 1947 онд тэрээр 80 насны ойгоо тэмдэглэж Уинстон Черчиллийг урихад тэр хариуд нь :-"Би ноён Болдуинд ямар нэг муу юм хүсэхгүй байгаа ч тэр уул нь огт төрөөгүй байсан нь дээр байх байсан юм" гэжээ.
Стэнли Болдуин 1947 онд 80 насандаа таалал төгсөв.