Субухай
Субухай (монголоор: ᠰᠤᠪᠤᠬᠠᠢ; түүний нэрийг Субухай[1], Шубухай дархан ноён[2], Субахай обун[3][4], Субухай обон[5] гэх нь бий) (?-1582) нь Монголын Батмөнх Даян хааны тавдугаар хөвгүүн Алчуболд ноёны ганц хөвгүүн Хурхач Хасар ноёны хоёрдугаар хөвгүүн, мөн Өвөр Монголын Баарин хоёр хошууны засаг ноёдын дээд өвөг болно. Цол нь Дархан үйзэн ноён. Түмэн засагт хааны төр засаг, цэрэг дайны үйл ажиллагааг идэвхтэй дэмжигч ноёдын нэг байсан. Түмэн хааны үед зүүн баруун түмнээс нөлөө ихтэй ноёдын нэгээр сонгогдон, Төв засгийн газрыг байгуулж, жил бүр чуулган хуралдаж улсын хэргийг шийдэж байсан.
Тэрээр Түмэн засагт хааныг дагаж 1559 онд Хуйжоу, 1560 онд Сифэнкоу, Датун руу, 1561 онд Ляодуны Ижоу, 1562 онд Фүшүнь, Фэнхуан, 1564 онд Ляодун руу, 1565 онд Ляодун, Нинцян, 1568 онд Ляодуны Чайгоу, 1575 оны хавар Пишан уул руу, тус оны өвөл Түмэн хаан, Шиуха зоригт хунбаатар зэрэг ноёдын хамт 30,000 цэргээр Ляодуны Ижоу, Жиньжоу, Дунчан цайз (東昌堡), Яожоу (耀州) руу довтлоод, 9 дарга, 840 гаруй цэргээ алуулж, 1200 гаруй морио олзлуулав.[6] 1578 онд Ижоу, Гуаннин руу 30,000 морьт цэргээр, 1579 онд 40,000 цэргээр Зинчуань[7] руу тус тус довтлоход цэргээ удирдан оролцож байв. 1582 онд Мин Улсын Ижоу хотын Жэнь-и бао (镇夷堡, одоогийн Ляонин мужийн И шянь) цайз руу довтолж байхдаа Ляодуны цэргийн жанжин Ли Чэнлян, Ли Пинху нарын отолтонд орж, амь үрэгдсэн.
Хойчис
[засварлах | кодоор засварлах]- Даян хаан
- Алчболд тайж
- Хурхач Хасар ноён
- Субухай дархан үйзэн ноён
- Бага баатар ноён
- Өвөгдэй хунтайж
- төрийн эфү, хошууны бэйс Сэрэн: Баарин зүүн хошууны анхны засаг ноён[8]
- Шадар[9]
- улсын эфү, төрийн жүн ван Сэвдэн: Баарин баруун хошууны анхны засаг ноён
- Хутугур-Анх: Баарин зүүн хошуунд багтсан[10]
- хошууны бэйс Манзушир
- Тэргүүн зэрэг тайж Оргодог
- Бүгдээр Анх: Баарин баруун хошуунд багтсан.[11]
- Муухятад тайж
- Найчи хунтайж: Баарин зүүн хошуунд багтсан.[12]
- Дорж тайж
- Өвөгдэй хунтайж
- Буянт тайж (卜言兔)[13]
- Бага баатар ноён
- Субухай дархан үйзэн ноён
- Хурхач Хасар ноён
- Алчболд тайж
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ ., Гомбожав гүн (2006). Гангын урсгал (1 ed.). Улаанбаатар. p. 27.
{{cite book}}
: CS1 maint: numeric names: authors list (link) - ↑ Д, Гонгор (1978). Халх товчоон. Vol. 1 (1 ed.). Улаанбаатар. p. 163.
- ↑ ., . (2006). Шар тууж (1 ed.). Улаанбаатар. p. 77.
{{cite book}}
: CS1 maint: numeric names: authors list (link) - ↑ Болор эрих. Vol. 2 (1 ed.). Улаанбаатар. 2006. p. 569.
{{cite book}}
:|first=
missing|last=
(help) - ↑ ., Шамба дайчин (2006). Асрагч нэртийн түүх (1 ed.). Улаанбаатар. p. 64.
{{cite book}}
: CS1 maint: numeric names: authors list (link) - ↑ "Мин улсын судар/238-р дэвтэр - Ли Чэнляны шастир". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-10-05.
- ↑ Н, Урангуа (2015). Мин улсын судар: Татарын шастир, Ойрадын шастир, Урианхайн гурван харуул (1 ed.). Улаанбаатар: Бит Пресс ХХК. pp. 41–48.
- ↑ Болор эрих. Vol. 2 (1 ed.). Улаанбаатар. 2006. pp. 569–570.
{{cite book}}
:|first=
missing|last=
(help) - ↑ Болор эрих. Vol. 2 (1 ed.). Улаанбаатар. 2006. pp. 570–579.
{{cite book}}
:|first=
missing|last=
(help) - ↑ Болор эрих. Vol. 2 (1 ed.). Улаанбаатар. 2006. pp. 579–583.
{{cite book}}
:|first=
missing|last=
(help) - ↑ Болор эрих. Vol. 2 (1 ed.). Улаанбаатар. 2006. pp. 579–583.
{{cite book}}
:|first=
missing|last=
(help) - ↑ Болор эрих. Vol. 2 (1 ed.). Улаанбаатар. 2006. pp. 579–583.
{{cite book}}
:|first=
missing|last=
(help) - ↑ "Мин улсын судар/238-р дэвтэр - Ли Чэнляны шастир". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-10-05.