Сувдан Гэгэ

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Сувдан Гэгэ
Найруулагч: Сүн Шү Пэй
Зохиол: Чион Яао
Дүрүүдэд: Жао Вэй
Рюби Лин
Алек Сү
Жоу Жие
Хөгжмийн
зохиолч:
Чиүн Яао
Нээлт: 1998-2003
Хугацаа: 40 минут
Улс: БНХАУ
Хэл: Мандарин

Хуан Жү Гэгэ буюу Сувдан гэг гэх зохиолыг Тайванийн зохиолч Чион Яао зохиосон бөгөөд нийт 3 дэвтрээс бүрддэг ажээ. Чион Яао 1993 оноос эхлэн телевизийн богино хэмжээний киноны зохиол бичиж эхэлсний нэг нь Сувдан гэг гэх зохиол болно. Сувдан Гэгэ зохиолд Манж Чин улсын үеийн түүхийг харуулдаг бөгөөд Тэнгэрийг тэтгэгч хааны үеийн Хятад орны аж байдлыг тусгасан байдаг. Кино нь хайр сэтгэлийн өнгө аястай.

Товч агуулга[засварлах | edit source]

Кино нь Манж Чин улсын Тэнгэрийг тэтгэгч хааны үе буюу 1740-өөд оны түүхийг өгүүлнэ. Ядуучуудын хороололд өссөн Шиао Янь Зи өнчин охин язгууртан гаралтай Шиа Зэ Вэй гэсэн охинтой танилцсанаар кино эхлэдэг. Шиа Зэ Вэй эцгийгээ хайхаар Бээжинд ирсэн ба эцэг нь Манж Чин улсын эзэн хаан болж таарна. Ингээд тэр 2 хааны ав хийх газар нууцаар ирж Шиа Зэ Вэй Шиао Янь Зид эцгийнх нь үлдээсэн дэвүүр, зураг 2-ыг өгч явуулсан байв. Шиао Янь Зи ан авын газар явж байгаад тэнэсэн суманд өртөж ухаан алдав. Энэ үед нь Хааны бараа бологчид, Эзэн хаан ирж Шиао Янь Зигийн авч явсан дэвүүр, зургийг харснаар Шиао Янь Зиг өөрийн охин хэмээн андуурч түүнд Гэгэ буюу Гүнж цол олгож ордонд авчирснаар үйл явдал эхэлдэг.

Лавлах бичиг[засварлах | edit source]