Jump to content

Сужа хот

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сужа хот (орос. Суджа) - ОХУ-ын Курск мужийн баруун өмнөд хэсэгт орших Сужа дүүргийн засаг захиргааны төв хот юм. Энэ нь Сужа хэмээх ижил нэртэй хотын захиргааг бүрдүүлдэг бөгөөд түүний бүрэлдэхүүнд багтах цорын ганц хот суурингийн статустай.

2024 оны байдлаар 4941 хүн амтай хот байв.

Оросын Украин руу хийсэн довтлогооны үеэр 2024 оны 8-р сарын 6-ны өдрөөс эхлэн Курск мужид Украины цэргийн анги нэгтгэлүүд довтолсны улмаас хот галд өртөж, 8-р сарын 7-ноос онц байдал зарлаж, хүн амын ихэнх нь сууринг орхин явсан. 2024 оны 8-р сарын 14-нд Сужа хотыг Украины зэвсэгт хүчин эзэлжээ.

2025 оны 3-р сарын 12-нд ОХУ-ын зэвсэгт хүчний сөрөг довтолгооны үеэр Сужа хотыг оросын цэргүүд чөлөөлжээ.

1932 оны 3-р сард болсон Чернозём бүсийн үндэсний цөөнхийн 1-р бүсийн чуулган дээр Сужагийн дүүргийн төлөөлөгч Литвинов хэлэхдээ, тус дүүрэгт Украины 26 сургууль, Украины тосгоны 259 зөвлөл, Украины техникум, украин хэлний курс байдаг гэж тэмдэглэв. Түүний хэлснээр, тухайн үед Сужа дүүргийг украинжуулах ажил 60 хувьтай явж байжээ. 1932-1933 онд Сталины ЗСБНХУ-д “Украины үндсэрхэг үзлийн заналхийлэл”-ийн улмаас украинчлах бодлого хумигдаж, оросжуулах бодлого эхэлсэн байна.

1920-иод онд Сужа хотод театр баригдсан. 1928 оны 7-р сарын 30-нд Сужа дүүрэг байгуулагдаж, хот нь түүний засаг захиргааны төв болжээ.

Зөвлөлтийн Аугаа эх орны дайны үеэр 1941 оны 10-р сарын 18-нд Сужа хот нацист Германы цэргүүдэд эзлэгдсэн байв. Дайны үеэр хот их хэмжээний хохирол амссан. 1943 оны 3-р сарын 3-нд Зөвлөлтийн цэрэг чөлөөлсөн байна.