Jump to content

Сулфлоуэр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бөмбөг-саваа загвар
Зай дүүргэх загвар

Сулфур (хүхэр) болон наранцэцгийн нийлмэл үг болох сулфлоуэр (Англи: sulflower) нь тиофен (хүхэрийн атом агуулсан гетероциолийн ароматик нэгдэл)-д суурилсан тогтвортой гетероциклийн октациркулен юм.

Энэхүү октациркулен нь устөрөгч агуулдаггүй.

(C2S)8 молекулын томьёотой тул энэхүү нэгдэл нь нүүрстөрөгчийн сульфидийн төрөлд хамаарагддаг. Молекул нь хавтгай бөгөөд 9 гишүүнт гомологийн хамт деформацын энергийн локал минимумд оршдог.

Үүний нийлэгжилт нь (Феррариогийн хариу үйлдлийн төрөл) тетратиофенийг литийн диизопропиламидоор депротонжуулж (протоныг ангижруулж) дараа нь элементаль хүхэртэй урвалд оруулж хүхрийн орлуулагчтай дунд зэргийн бүтээгдэхүүн үүсгэсний дараа вакуум пиролизоор дамжихад суурилсан байдаг.

Сулфлоуэрын молекул нь D8h тэгш хэмтэй хавтгай бүтэцтэй. Агуулагдаж буй бүх 8 хүхрийн атом ба молекулын 2 нүүр нь хоорондоо ялгарах боломжгүй. Учир нь хавтгай бүтцээсээ болж өөрийн давхаргуудын хоорондоо маш их устөрөгчийн молекул агуулах боломжтой гэж таамаглагдаад буй.

H2 молекулын бүтцийг 5 гишүүнт цагаригуудын дээр босоо байрлалтай оршдогийг тооцоолон гаргасан.