Сумъяажавын Дондог

Сумъяажавын Дондог нь (1935 онд төрж, 1996 онд нас баржээ) Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн уран зураач хүн байв.

2012 онд гэргий О.Сарангэрэл, охин Д.Ундармаа, Хүү Д.Умзориг нар хамтран Монголын урчуудын эвлэлийн 70 жилийн ойг тохиолдуулахын зэрэгцээ зураачийн гэгээн дурсгалд зориулс "Сумъяажавын Дондог" ном хэвлүүлж гаргажээ. Номын өмнөх үгийг гэргий О.Сарангэрэл бичиж, зураач С.Алтангэрэл, Б.Баттулга, Т.Бадамжунай, Ч.Батмөнх, Л.Бумандорж, Б.Ванган нарын 16 зураач уран бүтээлч болоод шавь уран бүтээлчдийн сэтгэгдлийг оруулжээ. Бүтээл туурвилын гэрэл зургийг түүхэн он цагаар оруулсан байна. Номын түүхэн баримтат гэрэл зураг дотор зураачийн гар бичмэлийг болон СУИС-ийн багш, зураач Л.Моломжамцын сонинд нийтлүүлсэн "Монголын жижигхэн Репин" дурсамжийн гэрэл зургийг оруулж өгсөн байв. "Сумъяажавын Дондог" номын төгсгөлд түүхэн гэрэл зургуудыг мөн л он цагийн дарааллаар оруулж өгчээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

С.Дондог нь 1935 онд Сэлэнгэ аймагт төржээ.

1950 онд Нийслэлийн II дунд сургуулийн 7 дугаар ангийг дүүргэсэн байна.

1955 онд Урлагийн дунд сургуулийг төгсөн, Зураг урлалын газарт зураачаар ажиллаж байв.

1968 онд зураач С.Дондог туурвисан "Мөр" бүтээл нь монголын сор уран бүтээлийн нэгд тооцогддог. "Мөр" уран бүтээлд тэнгэрийн хаяанд улайран шаргалтах говийн уулс, түүний наана үргэлжилсэн элсэн манханыг маш ерөнхийлөн бичсэн байдаг. Түүнчлэн, морь, хүн, буу, мөр болон говийн ургамлаар зургийг товч бөгөөд тодорхой зохиомжилжээ.

1958-1964 онд И.Репиний нэрэмжит уран зургийн академийг Е.Е.Моисенкогийн урланд уран зургийг ангид суралцжээ.

Үнэт уран бүтээлээс[засварлах | кодоор засварлах]

  • 1968 онд "Мөр" зотон тос, 145 см х 110 см (Уран зургийн галерей)
  • 1971 онд "Хиагтыг чөлөөлсөн нь" зотон тос, 21 метр х 4 метр (Цэргийн музей)
  • 1980 онд "БАМ", зотон тос, 1.5 метр x 2 метр (Уран зургийн галерей)

Гавьяа Шагнал[засварлах | кодоор засварлах]

  • 1994 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

Дондог багш-Мөр бүтээл

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.