Jump to content

Сун Айлин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сун Айлин (хятад.宋藹齡, пиньинь. Sòng Àilíng; англи. Soong Ai-ling, 1889 оны 7-р сарын 15-нд Шанхайд төрсөн — 1973 оны 10-р сарын 18-нд Нью-Йорк хотод нас барсан) — 20-р зууны Хятадын түүхэнд томоохон нөлөө үзүүлсэн Эгч дүү Сун нарын ууган нь бөгөөд 1949 оноос өмнөх Хятадын улс төрч, эдийн засагч бөгөөд хамгийн баян Кун Сянсигийн эхнэр байсан юм. Христ нэр нь Нэнси.

Сун Айлин 1889 онд Шанхай хотод төрсөн бөгөөд 1904 оны 6-р сарын 30-нд 14 настайдаа АНУ-ын Сан-Франциско боомтод очиж, Жоржиа мужийн Макон хотын Веслиан коллежид суралцаж төгсөөд 1909 онд Хятад руу буцаж ирсэн байна. 1911 оны сүүлээр тэрээр Сунь Ятсены нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд хожим нь түүний дүү Сун Чинлин энэ албан тушаалыг уламжлан аваад Сунь Ятсены эхнэр болсон байна. 1913 онд тэрээр ирээдүйн нөхөр Кун Сянситай танилцаж, дараа жил нь Японы Ёкохама хотод гэрлэжээ. Гэрлэснийхээ дараа Сун Айлин англи хэл зааж, хүүхдийн буяны ажил эрхэлж байжээ.

1927 онд Гоминдан намын тэргүүн Чан Кайши түүний дүү Сун Мэйлинд дурласан боловч тэдний гэр бүлийнхэн үүнд дургуй байжээ. Айлин эгч нь харин гэрлүүлэхийг тохиролцож Чан Кайшиг Библи итгүүлэх болсон. Харин хариуд нь Сун Айлингийн нөхөр Кун Сянси Чан Кайшиг санхүүжүүлэх бөгөөд түүний дүү эрэгтэй чиннэлэг дүү Сун банкны эзэд, үйлдвэр эрхлэгчдийг Чан Кайшигийн дэглэмийг санхүүжүүлэхийг ятгахаар болжээ.

Дайны сүүлийн жилүүдэд Сун Айлин, түүний нөхөр, хүүхдүүдийг авлига, хар зах зээл эрхэлж, дайнаас ашиг хонжоо хайсан хэргээр буруутгаж байжээ. 1944 онд нөхрийг нь эцэст нь Сангийн сайдын албан тушаалаас огцрохыг хүссэн байна. Тэрээр нөхөртэйгээ хамт асар их хөрөнгө, бизнесээ гадаадад шилжүүлж, АНУ руу явсан.

Сун Айлин улмаар АНУ руу цагаачлан нүүж очиж амьдарсан бөгөөд 1967 онд нөхөр нь нас барсан. Бэлэвсэн Сун 1973 оны 10-р сарын 18-нд 84 насандаа Нью-Йорк хотын эмнэлэгт нас барсан байна.