Сургууль орчмын дээрэлхэлт

Сургууль орчмын дээрэлхэлт гэдэг нь боловсролын байгууллага дотор гардаг дээрэлхэх хэлбэр юм.

Үйлдлийг дээрэлхэх гэж үзэхийн тулд тодорхой шалгуурыг хангасан байх ёстой. Үүнд: дайсагнасан зорилготой эсэх, хүч тэнцвэргүй байгаа эсэх, давтан үйлдэж буй эсэх, сэтгэлийн хямрал үүсгэж буй эсэх, өдөөн хатгасан эсэх орно. Дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой.

Төрөл[засварлах | кодоор засварлах]

Дээрэлхэх үйлдлийг дөрвөн төрөлд авч үздэг. Үүнд:

  • Хэл амаар дээрэлхэлт
  • Бие бялдрын дээрэлхэлт
  • Сэтгэл зүйн дээрэлхэлт
  • Цахим дээрэлхэлт орно.

Дөрвөн төрлийн дээрэлхэлт нь суралцагсдад уур уцаар, сэтгэлийн хямрал, стресс, онцгой тохиолдолд амиа хорлох зэрэг өргөн хүрээний сөрөг нөлөө үзүүлдэг. Дээрэлхэх нь суралцагчийн эрүүл мэндэд нөлөөлөхөөс гадна нийгэм эдийн засаг, боловсролын үр нөлөөг үүсгэдэг.

Сургуулийн орчинд түгээмэл гардаг хүчирхийлэл нь дээрэлхэх юм.

Шалгуур[засварлах | кодоор засварлах]

Дээрэлхэлт нь уур бухимдал, түрэмгий зангийн нэгэн хэлбэр бөгөөд дор хаяж гурван шалгуураар тодорхойлогддог.

  • Дайсагнасан зорилго (өөрөөр хэлбэл дээрэлхэхээс үүдсэн хор хөнөөл нь санамсаргүй бус гагцхүү зориудаар үйлдэгддэг)
  • Хүч тэнцвэргүй байдал (өөрөөр хэлбэл дээрэлхэх нь танхайрагч, хохирогч хоёрын хоорондох хүчний тэгш бус байдал буюу бодит тэгш бус байдлыг агуулдаг)
  • Тодорхой хугацааны туршид давтах (өөрөөр хэлбэл олон удаа тохиолдох магадлалтай)

Дээрх шалгуурт хариулахын тулд дараах хоёр нэмэлт шалгуур хэрэг болно.

  1. Хохирогчийн сэтгэлийн хямрал (хохирогч сэтгэл зүйн, нийгмийн болон бие махбодын хүнд хөнгөн гэмтэл авдаг)
  2. Өдөөн хатгалга (дээрэлхэх нь түрэмгий зан үйлийн үүднээс гарч ирдэг)

Урьдчилан сэргийлэлт[засварлах | кодоор засварлах]

Сургууль дээр сурагчид, суралцагсад нэгнээ шоглон дээрэлхэх, гоочлох, ялгаварлан гадуурхах үзэгдлийг багш сурган хүмүүжүүлэгч болоод нийгмийн ажилтан сайтар ажиглаж, тандалт судалгаа хийж байх хэрэгтэй.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

Сурагчид сургууль болон цахим орчинд дээрэлхүүлсээр байх уу