Суринам доллар
Surinaamse dollar (Нидерланд) | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
ISO 4217 | |||||
Код | SRD (тоон: 968) | ||||
Бутархай нэгж | 0.01 | ||||
Нэгж | |||||
Олон тоо | доллар | ||||
Тэмдэг | $, Sur$ | ||||
Мөнгөн тэмдэгт | |||||
Дэд нэгж | |||||
1⁄100 | цент | ||||
Олон тоо | |||||
цент | цент | ||||
Мөнгөн дэвсгэрт | 5, 10, 20, 50, 100, 200, 500 доллар | ||||
Зоос | 1, 5, 10, 25, 100, 250 цент | ||||
Хэрэглээ | |||||
Гүйлгээнд орсон огноо | 2004 оны 1 сарын 1 | ||||
Орлосон | Суринам гилдер | ||||
Хэрэглэгч(ид) | ![]() | ||||
Гаргалт | |||||
Төв банк | Суринамын Төв Банк | ||||
Вэб сайт | www | ||||
Үнэлгээ | |||||
Инфляц | 62.1% (2022 оны 2 сар)[1] |
Доллар (нид. Surinaamse dollar, Англи: Surinam Dollar, Франц: Dollar de Suriname; ISO 4217 код: SRD) нь 2004 оноос хойш Суринам улсын мөнгөн тэмдэгтээр ашиглагдаж байна. Нэг доллар нь 100 центэд хуваагдана.
Түүх
[засварлах | кодоор засварлах]2004 оны 1 сарын 1-нээс хуучин ашиглагдаж байсан Суринам гилдерийг халж, ашиглалтад орсон бөгөөд 1 доллар 1000 гилдертэй тэнцэнэ. Канадын Банкны хэвлүүрт асуудал гарсны улмаас мөн оны 2 сарын дунд хүртэл зөвхөн зоосон мөнгө л ашиглагдаж байжээ.
Хуучин хэрэглэгдэж байсан цент (1/100 гилдер) нь шинэ зоосон мөнгө үйлдвэрлэх зардлыг бууруулах үүднээс хүчинтэй хэвээр ашиглагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, хуучин 25 центийн зоос нь өдгөө 1000 дахин үнэтэй буюу долларын дөрөвний нэгтэй тэнцэж байна.
ISO 4217-ийн 121-р нэмэлт өөрчлөлтөөр Суринам гилдер (SRG)-ийн оронд Суринам доллар (SRD) оржээ.
Зоос
[засварлах | кодоор засварлах]Өдгөө 1, 5, 10, 25, 100, 250 центийн зооснууд ашиглагдаж байна.
Цаасан дэвсгэрт
[засварлах | кодоор засварлах]2004 онд Суринамын засгийн газар 1, 2½ долларын дэвсгэрт гаргасан бол Суринамын Төв Банк 5, 10, 20, 50, 100 долларын дэвсгэртүүдийг хэвлэдэг.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Суринам мөнгөн тэмдэгтээ 33 хувиар үнэгүйдүүлэв" (англи хэлээр). eca-international. Эх хувилбараас архивласан: 2022-12-02. Татаж авсан: 2021-07-11.