Jump to content

Суррейн их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Суррейн их сургууль
Байгуулагдсан он1966 он; 60 жилийн өмнө (1966) (Их сургуулийн статустай болсон)
ТөрөлУлсын их сургууль, судалгааны их сургууль
Хандивын сан5.8 сая фунт (2023)[1]
Төсөв314.0 сая фунт (2022/23)[1]
КанцлерКентийн гүн[2]
Дэд канцлерТим Дунне (түр)[3]
БайршилГилфорд, Суррей, Англи
КампусОлон байршил
Өнгөнүүд   Цэнхэр, алтлаг шар
Цахим хаягsurrey.ac.uk

Суррейн их сургууль нь Английн Гилфордын хотод байрладаг улсын нээлттэй судалгааны их сургууль юм. Энэ сургууль 1966 онд хааны зарлигаар (royal charter) байгуулагдсан. Тухайн үед боловсролын тогтолцоог сайжруулах зорилготой Роббинсын тайлангийн зөвлөмжийн дагуу хийгдсэн олон байгууллагын нэг байсан.

Анх энэ сургууль нь Лондонд байрлаж байсан ба Баттерси Технологийн Коллеж нэртэй байсан. Харин үүний үндэс нь 1891 онд үүсгэн байгуулагдсан Баттерси Политехникийн Институт-д байдаг. Тус институт нь Лондоны хүн ам, ялангуяа ядуу хүмүүст дээд боловсрол олгох зорилготой.

Суррейн их сургууль нь Бизнесийн удирдлагын магистрын холбооны (AMBA) гишүүн бөгөөд Дэлхийн их сургуулийн түншлэлийн сүлжээний дөрвөн сургуулийн нэг юм. Мөн SETsquared нэртэй хамтарсан түншлэлд оролцдог. Энэ хамтралд Батыг Их Сургууль, Бристолийн Их сургууль, Саутхэмптоны их сургууль, Эксетерийн Их Сургууль зэрэг ордог.

Сургуулийн гол кампус нь Stag Hill-д байрладаг ба Гилфордын төв болон Гилфордын сүмийн ойролцоо байрладаг. Мөн ойролцоох Manor Park хэмээх газар Surrey Sports Park хэмээх туслах кампустай. 2020 оны байдлаар, Их Британийн их сургуулиудын дунд Суррейн их сургууль нь шинээр элсэгчдийн UCAS онооны жагсаалтаар 41-д бичигдэж байсан.

Энэхүү сургууль нь олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаатай бөгөөд тэдгээрийн нэг нь Суррейн Олон Улсын Институт юм. Уг институт нь Хятадын Донгбей Санхүү, Эдийн Засгийн Их Сургуультай хамтран ажилладаг.

  1. 1.0 1.1 "Financial Statements for the Year to 31 July 2023" (PDF). University of Surrey. Татаж авсан: 15 December 2023.
  2. "University of Surrey Calendar". University of Surrey. Эх хувилбараас архивласан: 31 July 2008. Татаж авсан: 12 June 2008.
  3. "Prof Tim Dunne - University of Surrey". University of Surrey. Татаж авсан: 30 May 2025.