Jump to content

Сьерра Невада нуруу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сьерра Невада нурууны Уитни уул

Сьерра Невада нуруу (исп. Sierra Nevada — «цаст уулс») — Хойд Америкийн Баруун Кордильер бүсэд орших бөгөөд Калифорнийн зүүн хэсгийн ихэнхийг хамардаг уулсын нуруу юм. Энэхүү нурууны нэр нь испани гаралтай, учир нь Хуан Баутист де Ансагийн 1776 оны хоёр дахь аяллын үеэр Педро Фонт (исп. Padre Pedro Font) хэмээх лам ийнхүү нэрлэсэн байна.

Сьерра Невада нуруу умардаас Фредоньер даваа (англ. Fredonyer Pass)-наас өмнөд зүгт Техачапи даваа (англ. Tehachapi Pass) хүртэл АНУ-ын далайн баруун эрэг дагуу сунан оршдог байна. Нурууны баруун талаас урсах голууд эцэстээ Номхон далайд цутгадаг. Зүүн налуу дээрх зарим голууд, тухайлбал Оуэнс гол нь Лос-Анжелес хотыг усан сувгаар тэжээж урсаад мөн л Номхон далайд цутгадаг ажээ.

Нурууны онцгой үзмэрүүд:

  • Тахо (нуур) - Сьерра Невада нурууны хойд хэсэгт орших далайн түвшнээс дээш 1897 метрийн өндөрт орших том цэнгэг устай нуур юм. Нуур нь 489 хавтгай дөрвөлжин километр талбайг хамардаг.
  • Хетч Хетчи хөндий, Кингс хавцал (англи. Kings Canyon) нь баруун Сьерра Невада нурууны үзэсгэлэнт байгальтай алдартай хавцлууд юм.
  • Йосемитийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн (англи. Yosemite National Park ).
  • Уитни уул - далайн түвшнээс дээш 4421 метрийн өндөрт орших Сьерра Невада нурууны ноён оргил юм.
Сьерра Невада нуруу