Сэжун хот

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Сэжун
өөртөө засах онцгой хот
сол. 세종특별자치시
сэжун тыгбёль жачиши
Сэжун хотын төв
Өмнө Солонгос дахь байршил
Улс Өмнө СолонгосӨмнө Солонгос Өмнө Солонгос
Муж Хусо
Нутгийн хуваарь Дотроо 14 нутагтай
Газар нутаг 465 км²
Хүн ам (тооц.) 206,044 хүн (2015 он)
Ард түмэн солонгос үндэстэн
Түүх 2012 он — хот үүссэн
Утасны дуг. +82-44
Цахим хуудас sejong.go.kr

Сэжун (сол. 세종시; англ. Sejong City) — Өмнө Солонгос улсын өөртөө засах онцгой хот.

465 км² газар нутагтай, 206 мянган хүнтэй. Хот суурин, хөдөө хээрийг багтаасан нутаг юм.

Урьдын Ёньги хошууг ирээдүйн нийслэл болгохоор 2007 онд шийдэж, 2012 онд Сэжун хот хэмээсэн.

Одоо энд Өмнө Солонгос улсын засгийн газрын зарим яам, агентлаг шилжин байрлаад байна.

Нэр[засварлах | edit source]

Солонгос үсгийг зохиосон Чусонь улсын «Сэжун» вангийн нэрээр хотыг нэрийдсэн.

Түүнээс өмнө «Ёньги» (연기 - «утаа, үзүүлбэр») нэртэй хошуу нутаг байв.

Газар зүй[засварлах | edit source]

Сэжун Сөүлээс өмнө зүгт 121 км зайтай.

Тэжонь, Чонань, Чонжү гурван хотыг холбох уулзварт байдаг.

Хотын үзэмж[засварлах | edit source]

2007 онд шийдвэр гарсанаас хойш хоосон байсан газар барилга байшин шинээр барьж байна. Засгийн газрын байруудаас гадна зоогийн газар, сургууль, хүнсний зах барьсан. 2015 оны байдлаар эмнэлэг баригдаагүй байна.

Түүх[засварлах | edit source]

2004 онд Өмнө Солонгос улсын ерөнхийлөгч Ну Мүхёнь улсын нийслэлийг Сөүлээс Чүнчонд шилжүүлэх төлөвлөгөө боловсруулсан. Еньги-Кунжү, Кунжү-Нуньсаньд гэсэн хоёр санал гарсан. Хотыг 500000 хүнтэй байхаар төлөвлөсөн.

Улсын хурлаар төлөвлөгөөг хэлэлцэхэд ширүүн маргаан болжээ. И Мёньбаг ерөнхийлөгч төслийг эхлүүлсэн. Одоогийн ерөнхийлөгч Паг Гыньхе улс төрийн сөрөг хүчин байхдаа эсэргүүцэж байсан. Анх хотыг нийслэл хэмээсэн ч, дээд шүүх үүнийг хууль бус хэмээжээ.

Өмнө Чүнчон аймгийн Ёньги хошууг бүхэлд нь, Кунжү хошууны гурван сум, Чонвонь хошууны нэг сумтай нийлүүлж 2012 онд Сэжун хотыг албан ёсоор үүсгэн байгуулав.

Нутгийн хуваарь[засварлах | edit source]

Хот босгохын өмнө. 2009 он
Sejong BRT Doraemmaeul Apt Station.jpg

Сэжун хот дараах 13 нутагт хуваагдаж байна. Үүнээс 3 хороо нь хот газар болно.

  1. Ханьсуль хороо (한솔동 Hansol-dong)
  2. Тудам хороо (도담동 Dodam-dong)
  3. Арым хороо (아름동 Areum-dong)
  4. Чучивонь балгас (조치원읍 Jochiwon-eup)
  5. Ёньги сум (연기면 Yeongi-myeon)
  6. Ёньдун сум
  7. Пүган сум
  8. Кымнам сум
  9. Чангүнь сум
  10. Ёньсо сум
  11. Чонүй сум
  12. Чоньдун сум
  13. Сужон сум

Хүн ам зүй[засварлах | edit source]

Сэжунгийн хүн амын тоо 2015 онд 206,044 байна. 2020 онд 300000, 2050 онд 500000 хүрэх төлөвлөгөөтэй.