Сэнгэдүүрэн хан
Сэнгэдүүрэн хан (1521-1585/1587) бол Түмэдийн Алтан ханы ууган хүү. Гэгээн сайн хааныг таалал төгссөний дараа 1582 онд хаан суурийг залгамжилж, Мин улсын эзэн хааны соёрхсон Шүнь-и ван цолыг өвлөн авсан. 1587 оны намрын эцэс сарын 29-нд таалал төгссөн. Түүний Түмэдийн хан сэнтий болон Шүнь-и ван цолыг ууган хүү Намудай сэцэн хаан залгамжлав.
Товч намтар
[засварлах | кодоор засварлах]Түүний нэрийг Монголын 17-18-р зууны олон сурвалж бичиг дундаас "Чакраварди Алтан хааны тууж"-д Дүүрэнсэнгэ, Саган сэцэний "Эрдэнийн товч"-д Сэнгэ дүүрэн төмөр хунтайж[1], хятадын Мин улсын сударт «Син-Ай Хунтайж»[2] (辛爱·黄台吉[3], Сэнгэ хунтайж[4]) гэж бага зэргийн ялгаатай тэмдэглэжээ. Тэрээр 1582 онд эцгийнхээ хаан цолыг залгамжлан, Уянчу Жүнхэнийг хатнаа болгов. "Гэтэл Дүүрэн Сэнгэ хунтайж улс орны үйл хэргийг умартан, архи дарсанд шунаж, хүндээр өвчилж, энэлэн шаналан хэвтдэг эмгэгтэй болжээ. Энэ тохиолыг Юнгэн хатан ашиглан цэрэг захирах тамга болон, Мин улстай худалдаа хийх тусгай тамгыг барьж, Түмэдийн эрхийг ганцаар эзэмшиж эхэлсэн ажээ."[5] Түмэдийн хаан болсны дараа 1585 оны тахиа жилд хаан, хатан хоёрын зарлигаар Гүмбүм хийдэд байсан 3-р Далай ламыг Хөх хотод залж, шашин номын үйл хийлгэж байтал удалгүй 1585 оны хөх тахиа жилийн намрын эцэс сарын 29 нд[6] (эсвэл 1587 онд) 65 насандаа[6] таалал төгсжээ.
Хөвгүүд
[засварлах | кодоор засварлах]Мин улсын сайд Сяо Дахэний бичсэн Монголын зан суртахууны тэмдэглэл гэх хятад зохиолд Сэнгэдүүрэн хааныг 14 хүүтэй[7] байсан гэжээ.
- Сэнгэдүүрэн хаан
- 1. Чөрүхэ Намудай сэцэн хаан
- 1. Бошигт сэцэн хаан
- 2. Далай тайж
- 3.Мянган тайж
- 4. Түмэй тайж
- 5. Уржансү тайж
- 6. Эрхэт тайж
- 7. Гэрэмөнх тайж
- 2. Үлү баатар тайж
- 1. Агубуян тайж
- 2. Нэгү тайж
- 3. Хурхачи тайж
- 4. Хотон тайж
- 3. Чинбаатар бурхант тайж
- 1. Бинт тайж
- 2. Жинт тайж
- 3. Тарбай тайж
- 4. Бамбаши тайж
- 5. Дорж тайж
- 6. Бахандорж тайж
- 7. Хүйтэн тайж
- 4. Хамубаатар тайж
- 5. Сүмэр тайж: 4-р Далай ламын аав
- 1. Дэлгэр тайж
- 2. Далбар тайж
- 3. Осор тайж
- 4. Ёндонжамц
- 6. Доной тайж
- 7. Далай тайж
- 8. Тайш тайж
- 9. Анту тайж
- 10. Цогт тайж
- 11. Төрхад тайж
- 12. Төрбат тайж
- 13. Буянт тайж
- 14. Мянган тайж
- 1. Чөрүхэ Намудай сэцэн хаан
| Өмнөх Алтан хан |
Түмэдийн алтан хүрднийг эргүүлэгч Чакраварди сэцэн хаан 1582—1585/1587 он |
Дараах Намудай сэцэн хаан |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Саган, сэцэн (2006). Эрдэнийн товч. Улаанбаатар: Соёмбо принтинг. х. 138, 157.
- ↑ Н, Урангуа (2015). Мин улсын түүх. Улаанбаатар: Бит пресс. х. 41.
- ↑ "Мин улсын судар - 327-р дэвтэр, Татарын шастир". zh.wikisource.org (Хятад хэлээр). Татаж авсан: 2024-04-21.
- ↑ Aspects of Mongolian Buddhism (3) Tradition and Innovation Edited by Ágnes Birtalan, Krisztina Teleki, Judit Béres
- ↑ Ж, Урангуа (2007). Алтан хан. Улаанбаатар. х. 50.
{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link) - ↑ 6.0 6.1 Чакраварди Алтан хааны тууж. Улаанбаатар: Соёмбо принтинг. 2006. х. 71.
- ↑ Өвөрмонголын Соёлын, Хэвлэлийн Хороо (2017). Bogd Bagatur Biye ber dayilahsan temdeglel (聖武親征録) (Монгол бичиг хэлээр) (2 хэвлэл). Хөх хот. х. 263–267.
{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link) CS1 maint: unrecognized language (link)