Сэрээтэрийн Болдхэт
Сэрээтэрийн Болдхэт (1952 онд төрсөн) Монголын "Наран Трейд" ХХК-ийн ТУЗ-ийн дарга. 2017 онд "Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан" цол хүртсэн. Монголын Филателийн Холбооны Ерөнхийлөгч.
С.Болдхэт 1976 онд ЗХУ-д Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын эдийн засаг мэргэжлээр төгсөж, БНМАУ-ын Гадаад Худалдааны Яамны дэргэд Монголимпекс, Монголэкспорт нэгдэлд мэргэжилтэн, конторын дарга хийсэн. БНМАУ-аас Япон, Сингапур улсад суух Элчин сайдын яаманд худалдаа, эдийн атташе, худалдааны зөвлөх зэрэг албыг хашиж байсан.
1990 онд Наран Шоп дэлгүүрийг нээн эхлүүлсэн энэ компани өдгөө 13 охин компани, 810 гаруй ажиллагсадтай болоод байгаа бөгөөд дэлхийн алдарт Timberland, Seiko, Tag Heuer, Omega, Swarovski, Adidas, Esprit, Yves Rocher гэх мэт 100 гаруй брэнд бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд албан ёсны онцгой эрхтэйгээр нийлүүлдэг. 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан юм.
Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын орон тооны бус зөвлөх байсан.
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Монголын алдарт марк цуглуулагч Ө.Сэрээтэрийн хүү.
1975 онд "Наран Трейд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Удвалтай гэрлэсэн. Тэд 3 хүүхэдтэй.