Сэр-Одын Саранцацралт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Сэр-Одын Саранцацралт нь Монгол Улсын төрийн шагналт зураач, уран барималчин хүн юм.

Намтар[засварлах | edit source]

Сэр-Одын Саранцацралт нь 1960 онд төрсөн бөгөөд 1992 оноос бие даан уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж эхэлжээ.

"Монгол эх", "Элэнц хуланцын дурсамж" уран баримал, "Жонон хонгор", "Арга билиг" бүтээл, "Баадантай юм" үзэсгэлэнгээр толилуулсан бүтээлүүдээр нь Төрийн шагнал хүртээсэн юм.

Их Британийн Кембриджийн их сургуулийн намтар судлалын төвөөс дэлхийн оюунлаг 2000 хүний нэгээр тодруулж байсан удаатай.

2014 оны байдлаар бие даасан 30 гаруй болон бусадтай хамтарсан 70 орчим үзэсгэлэнд оролцсон тооцоо бий.

1997 онд Монголын урчуудын эвлэлийн захиалгаар "Open sky" контэмпри баримал бүтээж байв.

Уран бүтээлээс[засварлах | edit source]

2010 онд "Time" уран бүтээлийн үзэсгэлэн

2014 онд "Өвс" уран бүтээлийн үзэсгэлэн

2018 онд "Өвсний хэлмэрч" уран бүтээлийн үзэсгэлэн

Гавьяа шагнал[засварлах | edit source]

1994 онд Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал

2005 онд Төрийн шагнал

2012 онд Дэлхийн Оюунлаг 2000 хүний нэг

2013 онд 44 дахь Да Винчи Даймонд шагнал

Цахим холбоос[засварлах | edit source]

Сэр-Одын Саранцацралт нүүр хуудас