Сүнс хамтлаг

Түүх
[засварлах | кодоор засварлах]СҮНС хамтлаг анх реп бүжгийн хамтлаг болон 1991 оны 2 сарын 14нд байгуулагдсан түүхтэй.[1]
Анхны бүжигчид болох Ц.Отгонбаяр, Б.Лхагвасүрэн, [Т.Соёл-Эрдэнэ], М.Энхболд, Ш.Мөнхцог, Б.Батболд нар эхэлсэн байдаг бөгөөд анхандаа реп бүжгийн хамтлаг нь 4 охин буюу Үерхэл, Пүүжээ, Болороо, Ганаа болон дээрх 6 хөвгүүн, зураг авхуулж байгаагүй 4 охидын хамтаар үүсгэн байгуулж, олуулаа нэрсээ шодож Баясгалангийн Үерхэлийн өгсөн "СҮНС" нэрийг тодруулж сонгосноор уг нэрийг хамтлагтаа өгсөн түүхтэй.
Үүнээс хойш 1993, 1994 онуудад тухайн үеийн шинэ залуу реп бүжгийн хамтлагууд болох "Матрёшка" хамтлагаас Мийгаа, Зулааг, "Крисс Кросс" хамтлагийн 2л болох Ундрах, Замилан 2г бүжигчнээр авснаар хамтлаг дан хөвгүүдийн бүжгийн хамтлаг болж 1994 оноос дуу бүжгийн гэх тодотголтой болж хөгжиж ирсэн билээ.[1]

СҮНС хамтлаг нь анхны хөвгүүдийн хамтлаг буюу #boyband гэдэг түүх үүслийн эзэд байдаг билээ.
1994 оныг хүртэл бүжгийн хамтлаг байж байгаад дуу, бүжгийн “Сүнс” хамтлаг Лхагваа, Отгоо, Мөөгий, Замилан, Зулаа гэх 5 хөвгүүд болон гишүүнчлэлээ өөрчлөөд тухайн жилдээ анх Р.Чойномын “Диваажин” шүлгээр тус нэрээр дуу гарган түүний дараа “Архичин чи сонс” нэртэй гэж нийгэмд хандсан дуу хийж дуулсан бөгөөд түүний дараа тухайн үеийн ХИТ дуу болох “Чи хуурамч” гаргаж дуулдаг бүжиглэдэг "бой бэнд" болсон байдаг.
Хамтлагийн гишүүд Улаанбаатар хотод бичлэг хийлгэчихээд Эрдэнэт рүү явахдаа хальстай гар цүнхээ цуглаж байсан газар хаяад явчихсан байсан нь тэдний албан ёсоор тараагаагүй байхдаа энд алдсан бичлэг цацагдаад “Чи хуурамч”, "Нэгэнт учрахаа больсон чиний дүр", "Бүгдээрээ бүжиглэцгээе", "Чи тоосонгүй", "Талын хайр" зэрэг дуунууд нь ийнхүү олон хүнд хүрч хит дуунууд нь түгсэн түүхтэй.
Түүнээс хойш уран бүтээлүүд өрнөж хэд хэдэн цомог гаргаж, тоглолтууд хийсний дараагаар хамтлагийн гишүүн Отгоо, Замилан, Зулаа нар гадагш сургуульд ээлж дарааллан явж энэ хугацаанд хамтлагт Жагаа гишүүнээр орж хэсэг хугацаанд хамт уран бүтээл хийсэн байдаг. Ингээд Лхагваа, Мөөгий нар үлдэж уран бүтээлээ үргэлжлүүлэн Лхагва & Мөөгийн цомгоо гаргасан бөгөөд уг цомогт "Цаг нь болоогүй хайр", "Амраг хосын нүд ажилхан байдаг", "Хорвоод амьдрах жаргалтай" зэрэг олон хит дуунууд багтсан байдаг. Хамтлагийн хоёр гишүүн хамтлагтаа, урлагтаа үнэнчээр зүтгэсээр байгаа. [1]
Цомгууд
[засварлах | кодоор засварлах]1 дэхь цомог: "Чи хуурамч" цомог 1995 он
12 дуунаас бүрдсэн, эхээ дамран хальсаар бичиж нийтэд кассетаар 1500ш борлуулсан.
Бичлэг: Дууны найруулагч Монгол Ганбаа, Гори Ганбаатар, гитар Саруулсайхан, Үндэсний телевизийн 600 студийн дууны инженер Нэргүй туслах Лхагвасүрэн, Ямаха студийн дууны инженер Мягмар туслах Оюунчимэг, Чингиа хаан хамтлагийн бэлтгэлийн байр
2 дахь цомог: "Сүнс буцаж ирсэн нь" цомог 1998 он
16 дуунаас бүрдсэн, нийт 12000ш борлуулсан.
Бичлэг: Хөгжмийн найруулга Ц.Ганбаатар, Н.Халиун, Сонор студи дууны инженер Б.Дашдондог, гитарчин Отгонбаяр Хурд, Саруулсайхан Никитон, Оргил Болор
Хамтран дуулсан: Хүүхдийн ордны хоор, поп дива Т.Ариунаа, Сонор студи
Ивээн тэтгэгч: BSB Service
3 дахь цомог: "Лхагва & Мөөгий" цомог 2005 он
16 дуунаас бүрдсэн
Бичлэг: MaxMusic records, Michid records, Dashka studio, Storm records
Хөгжмийн найруулга: С.Гантөр, Н.Баярхүү, Ц.Байдраг, Б.Наранзун, Бат-Эрдэнэ Аранза, Болорхүү, дууны инженер Б.Лхагвасүрэн, гитар С.Гантөр, Оргил
Бие даасан тоглолтууд
[засварлах | кодоор засварлах]- 1993 - 1994 онд "Гүнжийн домог ба репийн төгсгөл" мюзикл драм орон нутгаар
- 1995, 1996 он "Чи хуурамч" тоглолт Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хот
- 1996 он “Сэтгэлд тодхон харц” тоглолт Цирк, Улаанбаатар хот
- 1997 онд бүх орон нутгаар аялан тоглолт
- 1998 онд "Хар шингээсэн харц" тоглолт Улаанбаатар хот
- 2006 онд хамтлагийн 15 жилийн ойн тоглолт Эрдэнэт хот
- 2011 онд хамтлагийн 20 жилийн ойн "The Greatest Hits" тоглолтоо UB Palace концертийн их танхимд
- 2016 онд Европын орнуудаар
- 2017 онд "Хайрын дурсамж" вип тоглолт Улаанбаатар хот, Парк Кастл тус тус тоглосон.
2018 онд "Хайрын дурсамж" тоглолт Дархан, Эрдэнэт хот
Хит дуунууд
[засварлах | кодоор засварлах]- Цаг нь болоогүй хайр
- Амраг хосын нүд адилхан байдаг
- Хорвоод амьдрах жаргалтай
- Бахдан дуулъя /Охин чамтай/
- Хар шингээсэн харц
- Хайр шивнэх мөч дахин ирэхгүй
- Талын хайр
- Чи хуурамч
- Зүүд
- Сүнс
- Нэгэнт учрахаа больсон чиний дүр
- Valentine 2/14
- Уур & Ариунаа
- Бид шинэ зууны иргэд
- Чи тоосонгүй
- Би хүснэ
Шагнал
[засварлах | кодоор засварлах]- Залуучуудын холбооны 75 жилийн ойн “Тэргүүний залуу” алтан медаль
- “Пентатоник” наадмын шилдэг дуу номинацийг “Цаг нь болоогүй хайр” дуу, үг Батбаатар , ая том Жагаа буюу Жаргалсайхан
- 2011 онд хамтлагийн гишүүд Соёлын тэргүүний ажилтан