Jump to content

Сүүтэй цай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Энэтхэгийн сүүтэй цай

Сүүтэй цай гэдэг нь цай, сүүний хольцоос бүрдсэн олон соёл иргэншилд байдаг ундааны хэд хэдэн хэлбэрийг хэлдэг. Сүүтэй цай гэдэг үгэнд л янз бүрийн сүү, төрөл бүрийн амтуудтай хослуулж болох халуун, хүйтэн ундыг нэрлэж болно. Энэ нь олон оронд цайгаар үйлчлэх түгээмэл соёл бөгөөд Өмнөд Азийн олон оронд цайны үндсэн төрөл юм. Эдгээр гол найрлага бүрийн хэмжээ, бэлтгэх арга, бусад орц найрлага ( элсэн чихэр, зөгийн бал, давс, кардамон гэх мэтчилэн янз бүр) зэргээс шалтгаалан ундаа нь харилцан адилгүй өөр байдаг [1] Сүүтэй цай нь Энэтхэг, Пакистанд анхдагч цайны төрөл бөгөөд Чай гэж нэрлэдэг. [2]

Сүүтэй цай нь 21-р зуунаас хойш дэлхий даяар шуугиан тарьж байна. Энэ нь АНУ, Их Британи, Малайз, Энэтхэг зэрэг олон оронд сайн танигдсан ба Хятад болон бусад Азийн орнуудад хамгийн алдартай. [3] Сүүтэй цайны жор нь үндсэндээ цайны суурь, сүү, нэмсэн элсэн чихэр, жимс жимсгэнэ, цөцгий гэх мэт нэмэлт найрлагуудаас бүрддэг. Энэхүү ундаа нь цайны баялаг амт, боломжийн үнэ, гоо зүй, амтлаг чанар, олон янз байдал зэргээрээ алдартай бөгөөд ундааны зах зээл дээр бол кофетой төстэй юм.

Ялангуяа энэ унд нь өсвөр насныхан, залуучуудын дунд их алдартай байдаг байна. Сүүтэй цайны үйлдвэрлэл нь дэлхийн зах зээлд нэр хүнд нь өсч мөн цаашид ч өсөх хандлагатай байна. Элсэн чихэр нь соёлын цай болон сүүг тэнцвэржүүлж, хүмүүсийн өдөр тутмын хэрэглээг нэмэгдүүлэхэд хүргэдэг. Энэ нь сүүлийн жилүүдэд дэлхий даяар сүүтэй цайны дэлгүүрүүд нэмэгдэхэд хүргэсэн. [4] Сүүтэй цайны нэр хүнд их байгаа нь тухайн салбарыг илүү олон нийлүүлэлтийн сүлжээ, шинэ бүтээгдэхүүн эрэлхийлэхэд хүргэж байна. [5]

  1. "Franchise battle stirring up Vietnamese milk tea market - News VietNamNet". english.vietnamnet.vn. Эх хувилбараас архивласан: 2021-05-05. Татаж авсан: 2022-10-11.
  2. Zeng, Zhigang; Wang, Jun (2010-05-10). Advances in Neural Network Research and Applications (англи хэлээр). Springer Science & Business Media. ISBN 978-3-642-12990-2.
  3. Lin, Xi; Yang, Jiangfan; Chen, Qian (2023-04-01). "College Students' Preferences for Milk Tea: Results from a Choice Experiment". Foods (англи хэлээр). 12 (7): 1491. doi:10.3390/foods12071491. ISSN 2304-8158. PMC 10094260. PMID 37048313.
  4. Hugues, Juan Carlos; Nogueira-López, Abel; Flayelle, Maèva; von Hammerstein, Cora; Billieux, Joël (2024-02-01). "Spilling the tea about milk tea addiction - A reply to Qu et al. (2023)". Journal of Affective Disorders. 346: 133–134. doi:10.1016/j.jad.2023.10.155. ISSN 0165-0327. PMID 37926160. {{cite journal}}: Check |pmid= value (help)
  5. Shi, Wingnam (2021-12-15). "Brand New Milk Tea Market: Chinese Milk Tea Development and Brand Analysis". Proceedings of the 2021 3rd International Conference on Economic Management and Cultural Industry (ICEMCI 2021). Advances in Economics, Business and Management Research (англи хэлээр). Vol. 203. Atlantis Press. pp. 2639–2647. doi:10.2991/assehr.k.211209.429. ISBN 978-94-6239-483-4.