Jump to content

Сүү хувьцаат компани

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сүү хувьцаат компани
Компанийн төрөлХувьцаат компани
Байгуулагдсан1985.12.01
Төв байрУлаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Үйлдвэрчний эвлэлийн гудамж - 37 "Сүү" ХК байр, Монгол улс
Үйл ажиллагааны бүс
Монгол
БүтээгдэхүүнСүү, Сүүн бүтээгэдхүүн
ЭзэмшигчДавгадоржийн Ганбаатар ( Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ) Булган Гантулга ( Гүйцэтгэх захирал )
Ажилчдын тоо
720+
Вэб сайтwww.suu.mn

Сүү хувьцаат компани нь үйлдвэрлэл, худалдааны чиглэлд 720 гаруй ажилтан, албан хаагчтай хоногт 130-200 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтайгаар 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн 4,200 цэгт хүрч зах зээлд нийлүүлж байна. Орчин үеийн сүүний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр малчдыг хоршоожуулах хөтөлбөр хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 29 сүү бэлтгэлийн хоршоо тогтвортой үйл ажиллагаагаа ханган ажиллаж байна[1]. Мөн сүү хувьцаат компани нь сүү бэлтгэл нэгдсэн системийг Улаанбаатар хот орчмын 350 км-ийн радиуст байрлах 6 аймгууд болох Төв, Дархан, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймгуудын нийт 30 гаруй чиглэлийн 2,500 гаруй сүү бэлтгэн нийлүүлэгч, малчид фермерүүдээс жилийн 4 улирал тасралтгүй сүүгээ татан авч байна.[2]

Монгол Улсын ууган үйлдвэр Сүү ХК нь 1958 онд ЗХУ-ын техник, технологи дээр суурилан хоногт 30 тонн сүү боловсруулах хүчин чадалтайгаар нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор анх байгуулагдаж байсан түүхтэй. 1985 онд шинэ байршилд нүүж, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийсэн. 1991 оноос зах зээлийн нийгэмд шилжих үеэр хувьцаат компани болсон бөгөөд 1997 онд Монголын хөрөнгийн биржид бүртгэгдсэн.

Үнэт зүйлс алсын хараа

[засварлах | кодоор засварлах]

Компанийн гол үйл ажиллагаа нь дотоодын зах зээлд болон олон улсын стандартын дагуу сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, хүн амыг эрүүл хүнсээр тогтвортой хангахад чиглэгддэг.

Алсын хараа: МОНГОЛ СҮҮГЭЭР ДЭЛХИЙГ УНДААЛНА

Эрхэм зорилго: УЛАМЖЛАН ИРСЭН СҮҮН СОЁЛЫГ ОРЧИН ҮЕИЙН ХЭРЭГЦЭЭНД НИЙЦҮҮЛЭН ТҮГЭЭНЭ

Үнэт зүйлс: 66 ЖИЛИЙН ТУРШЛАГА ЭРҮҮЛ ХҮН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА ИТГЭЛ ДААСАН ЧАНАР ЧАДВАРЛАГ ХАМТ ОЛОН

Он Үйл явдал
1958 Сүүний үйлдвэр нэртэйгээр анх үүсгэн байгуулагдсан.
1985 Барилга, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, шинэ үйлдвэр ашиглалтад оров.
1991 Төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болов
1997 Бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийж, 175 ажилтантайгаар, 20 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон байна.
2005 Бүрэн хувьчлагдаж, компанийн шинэчлэлийн эрин үе эхлэв
2009 Хоногт 200 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий аппаратны цехийг шинэчлэв.

Хэнтий аймгийн Батширээт суманд сүү боловсруулах салбар үйлдвэр ашиглалтанд орж, нээлтээ хийв.

2011 ISO 9001:2008 батламжийг SAI GLOBAL байгууллагаас гардан авлаа.
2011 Орхон аймгийн Эрдэнэт хот дахь “Эрдэнэт Сүү Эко” ХХК-ийг ашиглалтанд оруулж, баруун бүсийн аймгуудыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж эхлэв.
2015 Сэлэнгэ аймгийн Мандал суманд голштейн үүлдрийн 300 үнээ бүхий “Макс-Агро” эрчимжсэн МАА-н цогцолбор ферм байгуулагдан, нээлтээ хийв
2016 Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тетрапак асептик шугамыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, сүү ариутган савлах шугамыг шинэчлэн, элекстер савлагаатай сүү, тарагны үйлдвэрлэлийг автоматжуулах зэргээр техник технологийн томоохон шинэчлэлүүдийг хийв.
2017 Сүү ХК-ийн хувьцаагаар баталгаажсан, нийт 6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “Сүү Бонд”-ыг арилжаалж, үйлдвэрлэлийн шинэ төрлийн савлагааны шугам нэвтрүүлэх хөрөнгө оруулалтыг татсан төдийгүй Монголын хөрөнгийн биржийн түүхэнд хамгийн богино хугацаанд, хамгийн өндөр дүнтэй бондыг нээлттэй зах зээл дээрээс амжилттай босгож чадлаа.
2018 Компанийн түүхт 60 жилийн ой тохиов
2024 СХД-ийн 29-р хороонд 1984 онд анхны шаваа тавьснаас хойш өмч хувьчлалаар оффисын барилгаа алдаж байсан бол 18 жилийн дараа эргүүлэн авч, шинэчлэн засварлаж шинэ оффистоо оров.
2024 Ажилчдын хүүхдүүдийн 120 ортой Мөрөөдлийн цэцэрлэг, фитнесс ашиглалтад оров.

Үйлдвэрлэл ба хүчин чадал

[засварлах | кодоор засварлах]

Компанийн сүү боловсруулах хүчин чадал өнөөдөр хоногт 130–200 тонн бөгөөд 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсын хэмжээнд 4,200 цэгт хүргэн нийлүүлдэг. 2024 онд нийт 28.9 сая литр сүү бэлтгэн авсан нь 68 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байлаа​.

Хөрөнгө оруулалт ба шинэчлэл

[засварлах | кодоор засварлах]

2024 онд Сүү ХК нийт 13 томоохон төсөл хэрэгжүүлж, дэд бүтцээ хоёр дахин нэмэгдүүлэх Suu 2.0 төслөө эхлүүлсэн. Үүнд:

  • Аммиакийн хөргөлтийн систем
  • Автомат CIP систем
  • Таргийн найрлага бэлтгэх автомат төхөөрөмж
  • Шинэ оффисын барилга
  • “Мөрөөдлийн цэцэрлэг” байгууламж

Бүтээгдэхүүн ба инноваци

[засварлах | кодоор засварлах]

Сүү ХК нь “HiFit”, “GoFit”, “ProFit” зэрэг пробиотикт баялаг бүтээгдэхүүнүүдийг Италийн Sacco Systems компанитай онцгой эрхийн гэрээний дагуу үйлдвэрлэж эхэлсэн[3]. Мөн “Suuper” хүүхдэд зориулсан сүү, “Амтлаг” хөлдөөсөн тараг, “Amore” зайрмаг зэрэг инновац шингээсэн шинэ төрлүүдийг зах зээлд нэвтрүүлээд байна​.

Нийгмийн хариуцлага ба Боловсролын дэмжлэг

[засварлах | кодоор засварлах]

Сүү ХК нь хөдөө орон нутгийн 2500 гаруй малчин, фермертэй хамтран ажиллахаас гадна:

  • 120 хүүхдийн “Мөрөөдлийн цэцэрлэг” байгуулсан[4]
  • Их, дээд сургуулийн оюутнуудад 100% сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог.[5]
  • ХААИС, ШУТИС, МУИС зэрэг их дээд сургуулиудтай мэргэжлийн хамтын ажиллагаа явуулдаг.
  • Өсвөрийн шатарчдын тэмцээнийг жил бүр зохион байгуулладаг.[6]

Санхүүгийн үзүүлэлтүүд

[засварлах | кодоор засварлах]
  • 2024 онд борлуулалтын орлого: 192.4 тэрбум ₮
  • Цэвэр ашиг: 16 тэрбум ₮
  • Хувьцаа эзэмшигчдийн тоо: 13,000 гаруй
  • 2024 оны ногдол ашиг: нийт 4.8 тэрбум ₮-ийг тараасан​.
  • Бирж: Монголын хөрөнгийн бирж
  • Тикер: SUU
  • Арилжаанд оролцож буй нийт хувьцаа: 344 сая ширхэг
  • Зах зээлийн үнэлгээ (2024 оны 12 сарын байдлаар): 151.5 тэрбум ₮

Шагнал ба амжилт

[засварлах | кодоор засварлах]
  • “Хүнсний манлай үйлдвэр”
  • “Оны шилдэг ААН” (Мөнгөн Меркури)[7]
  • “Топ 100 аж ахуйн нэгж”-т дахин нэрлэгдсэн[8]
  • “Ард түмний хүнс – 2025” шагналын эзэн[9]
  1. ikon.mn (2023-01-02). ""СҮҮ" ХК 2022 онд сүү бэлтгэлийн 12 хоршоо байгуулж, малчдад 27.8 тэрбум төгрөгийн орлого оруулжээ". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2025-04-21.
  2. Zarig.mn. "СҮҮ ХК ЖИЛД 18 САЯ ЛИТР СҮҮГ МАЛЧИН ӨРХӨӨС ГЭРЭЭГЭЭР АВДАГ БАЙНА". zarig.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2025-04-21.
  3. СУРТАЛЧИЛГАА (2024-05-02). "Сүү ХК Итали улсын Sacco Systems ХХК-тай гурван төрлийн ашигтай бактерийн онцгой эрхийн гэрээг үзэглэлээ". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2025-04-21.
  4. gogo.mn. "СҮҮ ХК-ийн шинэ оффис, Мөрөөдлийн цэцэрлэгийн нээлт боллоо". gogo.mn. Татаж авсан: 2025-04-21.
  5. СУРТАЛЧИЛГАА (2024-09-11). "ОЮУТНЫ 100% ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2025-04-21.
  6. gogo.mn. "Сүү ХК өсвөрийн шатрын "СҮҮ 365" тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгууллаа". gogo.mn. Татаж авсан: 2025-04-21.
  7. СУРТАЛЧИЛГАА (2022-12-28). ""СҮҮ" ХК 2022 оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарлаа". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2025-04-21.
  8. ikon.mn (2024-11-15). "ТАНИЛЦ: Монгол Улсын 2023 оны ТОП-100 ААН ба онцлох үзүүлэлтүүд". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2025-04-21.
  9. gogo.mn. "Сүү ХК-ийн шилдэг бүтээгдэхүүн "Аморе" зайрмаг "Ард түмний хүнс"-ээр өргөмжлөгдлөө". gogo.mn. Татаж авсан: 2025-04-21.
 Commons: Сүү хувьцаат компани – Викимедиа зураг, бичлэг, дууны сан