Сөүлийн олимпын цэнгэлдэх хүрээлэн

Сөүлийн олимпын цэнгэлдэх хүрээлэн (서울올림픽주경기장 seoul-ollimpig-jugyeong-gijang) — Өмнөд Солонгосын Сөүл хотод байгаа цэнгэлдэх хүрээлэн юм. Тус цэнгэлдэх хүрээлэн 1988 оны зуны олимп, 1986 оны Азийн наадмыг хүлээж авсан.

Хийц[засварлах | кодоор засварлах]

Ким Ү-гынь архитекторын загвараар бүтээсэн. Цэнгэлдэхийн муруй хийц нь Чусонь улсын үеийн шаазан ваарын хийцийг бэлгэдсэн. Анх 100,000 хүний багтаамжтай баригдсан ба харин одоо 69,950 хүний суудалтай.

Тус цэнгэлдэх хүрээлэнг 1977 оноос эхлэн 1986 оны Азийн наадамд зориулан барьж эхэлсэн ба 1981 онд Сөүл олимпыг зохион байгуулах хотын эрх авсан. Сөүлийн спорт цогцолборын нэг хэсэг бөгөөд төв дунд нь байрладаг.

Спорт[засварлах | кодоор засварлах]

1984 онд нээгдсэн. 1986 онд Азийн наадам, 1988 онд Зуны олимпын наадмыг хүлээн авсан гол цэнгэлдэх юм.

Сөүлийн ДАШТ-ийн цэнгэлдэх хүрээлэн баригдахаас өмнө Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийн талбай байв.

2015 оноос хойш «Seoul E-Land FC» хөлбөмбөгийн баг цэнгэлдэх хүрээлэнд төвлөн тоглож байна.

Тоглолт[засварлах | кодоор засварлах]

Сөүлийн олимпын цэнгэлдэх хүрээлэнд Майкл Жексон (1996), Лэди Гага (2012), JYJ (2010) зэрэг урлагийн тоглолт явагдаж өнгөрсөн.