Тавдугаар өргөн чөлөө (Нью-Йорк)

Тавдугаар өргөн чөлөө (Англи: Fifth Avenue) Нью-Йорк хотын Манхэттэны төв хэсэгт орших гудамж бөгөөд дэлхийн хамгийн алдартай, нэр хүндтэй, үнэтэй гудамжны нэг бөгөөд олон тооны брэнд дэлгүүр байрладаг.
Тавдугаар өргөн чөлөө нь Гринвич тосгоны Вашингтон Скүэр Паркаас эхэлж, Манхэттэны төвөөр хойд зүгт, Төв Паркийн зүүн талаар, Дээд Зүүн Сайд болон Харлемээр дамжин Харлем голд тулж төгсдөг. Нью-Йоркийн энэхүү гудамж нь олон тооны архитектурын дурсгалт газрууд, түүх, соёлын төвүүд, загварын дэлгүүртэй.
Дурсгалт газрууд
[засварлах | кодоор засварлах]Нью-Йорк хотын олон түүхэн дурсгалт газрууд болон хотын бэлгэ тэмдгүүд Тавдугаар өргөн чөлөөний дагуу байрладаг. Үүнд 34-р гудамжны Эмпайр Стэйт Билдинг, 40-42-р гудамжны хоорондох Нью-Йоркийн нийтийн номын сан, Рокфеллер төв, Гэгээн Патрикийн сүм багтдаг.
Тавдугаар өргөн чөлөөний 82-105-р гудамжны хоорондох хэсэгт байрладаг олон тооны музейн улмаас Музейн Миль гэж нэрлэдэг. Эдгээрийн дотор Метрополитан урлагийн музей, Соломон Р. Гуггенхаймын музей, Үндэсний дизайны музей, Нью-Йоркийн музей, Шинэ галерей болон бусад үзмэрийн газрууд багтдаг. Өргөн чөлөөний энэ хэсгийн өөр нэг хоч болох "Саятан Миль" нь 1920-иод оны эхээр хотын хамгийн баян оршин суугчид тэнд байшингаа барьж эхлэх үед үүссэн.
Манхэттены гол худалдааны өргөн чөлөөний 34-раас 60-р гудамжны хэсэгт Apple, Tiffany & Co., Cartier, Burberry, Gucci, Louis Vuitton, Chanel, Brooks Brothers, Prada, Hermès, Salvatore Ferragamo, Bulgari, Emilio Pucci, Armani Exchange, Coach Inc., Escada, Christian Dior, Victoria's Secret, Lacoste, Fendi, Sephora, Versace, Kenneth Cole, Sak's Fifth Avenue, H.Stern, Harry Winston, Henri Bendel, Emanuel Ungaro, Peter Fox, Banana Republic, Hugo Boss болон Bergdorf Goodman зэрэг алдартай тансаг брэндийн салбар дэлгүүрүүд байрладаг.