Таддеус Янг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Таддеус Чарльз Янг (англ. Thaddeus Charles Young, 1988 оны зургаадугаар сарын 21, Луизиана, Шинэ Орлеан) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Бруклин Нетс» багт тоглодог.

Замнал[засварлах | edit source]

2007 оны зургаадугаар сарын 28-нд драфтын 12-оор НБА-д Филадельфи-76 багт элссэн Янг анх арваннэгдүгээр сарын 7-нд Шарлотт Бобкэтстэй тоглоход (94:63) гараалан 6 оноо, 3 самбар авч байв.[2]

2009 онд Орландо Мэжиктэй хасагдах шатанд тоглоход Янг IV үе дуусахаас 2 секундын өмнө хожлын оноог авав.[3]

2010 оны гуравдугаар сарын 7-нд Торонто Рэпторстой тоглоход (114:101) Янг хувийн дээд 32 оноог авав.[4]

2014 оны хоёрдугаар сарын 21-нд Даллас Маверикстай тоглоход (112:124) 30 оноо, 13 самбар, 6 дамжуулалт, 7 таслалтаар шилдэг тоглолтоо харуулав.[5]

Янг 2013–2014 онд оноо авалт, бөмбөг таслалт, оновчтой дамжуулалт, 3 онооны шидэлтийн хувиараа замналынхаа шилдэг амжилтыг үзүүлэн лигт бөмбөг таслалтаараа эхний гуравт жагссан.[6]

2014 оны наймдугаар сарын 23-нд гурвалсан наймаагаар «Миннесота Тимбервулвз» багт Люк Мба а Муте, Алексей Швед болон 2015 оны драфтын I тойргийн эрхээр солигдон элссэн. Мөн Кевин Лавын оронд Эндрю Уиггинс, Энтони Беннетт нар ирсэн.[7][8]

2015 оны хоёрдугаар сарын 19-нд «Бруклин Нетст» Кевин Гарнеттаар солигдон очив.[9]

НБА-гийн үзүүлэлт[засварлах | edit source]

Таних тэмдэг
  ОТ Оролцсон тоглолт   ГГ  Гараанд гарсан  ТДМ  Тоглосон дундаж минут
 ШХ%  Шидэлтийн хувь  3ОШ%  3 онооны шидэлтийн хувь  ЧШ%  Чөлөөт шидэлтийн хувь
 Сам  Самбараас бөмбөг авсан дундаж  Дам  Дамжуулалтын дундаж per game  Тас  Бөмбөг таслалтын дундаж
 Хаа  Хаалтын дундаж  ОД  Онооны дундаж  Тод  Замналын шилдэг үзүүлэлт

Улирал[засварлах | edit source]

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2007-08 Филадельфия 74 22 21.0 .539 .316 .738 4.2 .8 1.0 .1 8.2
2008-09 Филадельфия 75 71 34.4 .495 .341 .735 5.0 1.1 1.3 .3 15.3
2009-10 Филадельфия 67 45 32.0 .470 .348 .691 5.2 1.4 1.2 .2 13.8
2010-11 Филадельфия 82 1 26.1 .541 .273 .707 5.3 1.0 1.1 .3 12.7
2011-12 Филадельфия 63 1 27.9 .507 .250 .771 5.2 1.2 1.0 .7 12.8
2012-13 Филадельфия 76 76 34.6 .531 .125 .574 7.5 1.6 1.8 .7 14.8
2013-14 Филадельфия 79 78 34.4 .454 .308 .712 6.0 2.3 2.1 .5 17.9
2014-15 Миннесота 48 48 33.4 .451 .292 .682 5.1 2.8 1.8 .4 14.3
Замнал 564 342 30.4 .495 .319 .698 5.5 1.5 1.4 .4 13.8

Плей-офф[засварлах | edit source]

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2008 Филадельфия 6 6 26.7 .480 .200 .857 4.5 .7 1.2 .0 10.2
2009 Филадельфия 6 6 38.2 .449 .417 .833 4.5 1.3 1.0 .2 12.0
2011 Филадельфия 5 0 25.4 .417 .000 .583 5.8 .8 .8 .2 11.4
2012 Филадельфия 13 0 21.3 .429 .000 .710 5.2 1.2 .5 .5 7.7
Замнал 30 12 26.4 .439 .333 .730 5.0 1.0 .8 .3 9.7

Лавлах холбоос[засварлах | edit source]

Гадны холбоос[засварлах | edit source]

 Commons: Таддеус Янг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан