Тажик улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Тажик» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Тажик Улс
ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠲᠠᠵᠢᠻ ᠤᠯᠤᠰ
Ҷумҳурии Тоҷикистон (тажик)
тусгаар тогтносон орон, бүрэн эрхт улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
таж. «Суруди миллӣ» (Төрийн дуулал)
Дэлхийн тал бөмбөрцөгт Тажикийг улаанаар
Дэлхийн тал бөмбөрцөгт Тажикийг улаанаар
Нийслэл Coat of Arms of Dushanbe.png Душанбе
Том хот 1. Душанбе (70 түмэн)
2. Хужанд (15 түмэн)
Албан хэл тажик хэл
Ард түмэн 
(2011 он)
Тажикийн ард түмэн →
84.3% – тажик үндэстэн
13.8% – узбек үндэстэн
   0.8% – хиргис үндэстэн
   1.0% – бусад ард түмэн
 -  Нутгийн олон Тажикийнхан
(Тажик улсынхан)
Төр засаг Ээлжгүй нэг нам, нэгдмэл
байгууламж
, ерөнхийлөгчийн
бүгд найрамдах засагтай
 -  Ерөнхийлөгч Эмомали Рахмон (1994)
 -  Ерөнхий сайд Кохир Расулзода (2013)
Улсын хурал «Маҷлиси Олии»
(Дээд Хурал)
 -  Дээд танхим таж. «Маҷлиси миллӣ»
(Улсын Хурал)
 -  Доод танхим «Маҷлиси намояндагон»
(Төлөөлөгчдийн Хурал)
Түүхэн үйл явдал
 -  875 он Саманы улс байгуулагджээ 
 -  1991-09-09 ЗСБНХУ-аас тусгаарласан 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 143,100 км2 (94)
 -  Гадаргын ус (%) 1.8 хувь
Хүн ам
 -  Тооцоо (2013) 7,839,000 хүн (91)
 -  Тооллого (2010) 7,564,500 хүн 
 -  Нягт сийрэг 54 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $16.221 тэрбум[1] 
 -  Нэг хүнд $2,066[1] 
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $6.523 тэрбум[1] 
 -  Нэг хүнд $831 [1] 
ОТББИ (2004) 33.59 (дундаж
ХХИ (2013) 0.622[2] (дундаж) (127)
Мөнгөний нэгж Тажикийн сомони (TJS)
Цагийн бүс Тажикийн цаг (НЗНЦ+5)
Утас, домэйн +992 / .tj1
Нэр томъёо TJ, TJK / БНТажУ
Тажик улсын газрын зураг  (англ.)
Тажик улсын газрын зураг  (англ.)
«Тажик» оноосон нэрийг энэ хуудаст холбов. Мөн үг бас «Тажик үндэстэн»-д хамаарна.

Төв Азийн 143 мянган км2 газрыг эзэлсэн дэлхийн 94-р том Тажик орон (бас Тажикистан ч гэнэ, тажикаар Тоҷикистон [тожикистон]) Дунд Азийнхаа Хиргис, Узбек болон төрөл хэлтний Афган, уулын цаадах Хятад гэсэн дөрвөн улсын нутгаар хүрээлүүлж, Вахан уулын жимээр таслагдан Пакистантай маш ойр оршдог. Үндсэндээ уулархаг, ялангуяа дорнод хагаст нь Памирын нуруу сүндэрлэн бий.

Дэлхийд 99-р олон буюу 7.4 сая хүн амтайгаас нийслэл Душанбед 10 хувь оршин сууж байна. 84 хувийг өмнө зүгийн иран төрлийн хэлтэй тажик үндэстэн, 14 хувийг умар зүгийн түрэг төрлийн хэлтэй узбек үндэстэн бүрдүүлдэг. Аль аль нь ислам шашин шүтнэ.

МЭӨ Согд, 819 оны Саман гээд Тажикт эрт дээрээс перс хэлтэн (тажикууд) амьдарч иржээ. XI зуунаас түрэгүүд нэвчиж, 1880-аад он болоход Оросын харьяанд орсон. 1924 онд тажикуудаар гол болгон ЗХУ-ын бүрэлдэхүүн дэх улс болоод өнөөгийн хил хязгаар тогтжээ. 1991 онд ЗХУ бутрахад тусгаар тогтносон бүрэн эрхт улсад дэвшээд Бүгд Найрамдах Тажик Улс (БНТажУ) болон өөрчлөн байгуулагдаж, тажик хэлээр улсын албан хэрэг бичдэг болов. Одоо ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлах бүгд найрамдах засагтай.

Эдийн хөгжлөөр тааруу, нэг хүнд ноогдох ДНБ-ийн хэмжээгээр (2011 онд 2000 ам.доллар) дэлхийд 159-р байрт жагсаж байгаа.

Газар зүй[засварлах | edit source]

Сансраас харсан зураг
Физик газар зүйн зураг
Памирын нуруу
Каракуль нуур

Тажик орон 143,100 хавтгай дөрвөлжин километр газар эзэлсэн Грекээс ялимгүй том буюу дэлхийн 95-р их нутаг дэвсгэртэй орон юм.

Байрлал[засварлах | edit source]

Хойд өргөргийн 36° — 41°, зүүн уртрагийн 67° — 75° дотор багтах ба Төв Азийн далайд гарцгүй орон билээ. Баруунаас зүүн зүгт 700 км, хойноос урагш 350 км сунасан. Өмнөд талаараа Афган улстай 1206 км, зүүн талаараа Хятад улстай 414 км, умард талаараа Хиргис улстай 870 км, өрнөд талаараа Узбек улстай 1161 км газраар хиллэх ба хилийн нийт урт 3651 км болно.

Уул нуруу[засварлах | edit source]

Тажик орон 90 хувь уулархаг, талаас их хувь нь далайн түвшнээс дээш 3000 метрээс өндөрт оршдог. Нутгийн дорнод хагасыг Памирын нуруу эзлэх ба умард хэсэгт Тэнгэр уулын салбар нурууд болох, Туркетан, Алай, Зеравшан, Хиссарын нурууд хөндлөн чигт параллель тогтоцгоожээ. Алайн нуруунын ноён оргил нь Тандыкуль (5544 км) юм.

Памирын нуруунд Тажикийн хамгийн өндөр уул болох Исмаил Саманийн нэрэмжит оргил (7495 м) байхаас гадна Ибн Сины оргил (7134 м), Корженевскийн оргил, Тусгаар тогтнолын оргил (6974 м), Карл Марксын оргил сүндэрлэжээ.

Гол нуур[засварлах | edit source]

Тажикийн гол мөрд Амударья, Сырдарьягийн сав газарт хамаарна. Алайн нурууны арын Ферганы хөндийгөөр Сырдарья мөрөн урсаж Хужанд хот д.т.д. 320 м хүртэл нам доор газарт байдаг. Хөндийд Кайракумийн хиймэл нуур бий. Нурууны өвөрт байх Душанбегийн хажууд Нурекийн хиймэл нуур байна. Тажикийн хамгийн том нуур Каракуль (хар нуур) 380 км² талбайтай, ёроолдоо 236 м гүнд хүрдэг.

Памирт байх Федченкогийн мөсөн гол 77 км урт бөгөөд дэлхийд томоохонд тооцогдоно. Вахш зэрэг голыг нийлүүлсэн Панж гол нутгийн өмнөд хилээр урсаж Амударьяд цутгадаг.

Уур амьсгал[засварлах | edit source]

Тажик орны уур амьсгал газрын байцаас хамаарна. Нам доор газарт VII сард дунджаар +27°C, I сард +1°C байх бол Памирын нуруунд VII сард +7°C, I сард −18°C температуртай байна.

Гол мөрний хөндийн жилийн дундаж хур тунадас 500-600 мм бол уул нуруудад 1500 мм хүрнэ.

Хүн ам зүй[засварлах | edit source]

Он Хүн ам [3]
1926 827,167
1939 1,485,091
1959 1,979,897
1979 3,806,220
2000 6,127,500
2010 7,564,502
Жимс худалдагч хархүү
Хүүхэд эмэгтэйчүүд

Тажик улс 2010 онд 7,564,502 хүнтэй (дэлхийд 96-р олон) байв. 34 хувь нь 0–14 насны багачууд, 62% нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартан, 4 нь 65-ээс дээш өндөр настан юм. Жилийн дундаж өсөлт — 1.9%, бичиг үсэг тайлагдалт — 99.5%, дундаж наслалт — 65.3 жил, хүйсийн харьцаа — 0.99 эр/эм.

Хүн амын 84%-ийг тажик үндэстэн бүрдүүлэх ба узбек, хиргис, орос, татар, араб зэрэг үндэстэн угсаатан мөн амьдардаг.

Улсын албан ёсны хэл нь тажик хэл юм. Тажик хэл хэмээх нь үндсэндээ перс хэл бөгөөд кирил үсгээр бичдэг. Тажикийн ард түмний 90% ислам (85% суннит, 5% шийт), 10% христ (үнэн алдартны шашин), цөөн хэсэгт бахай, заратуштр шашин шүтнэ.

Хот суурин[засварлах | edit source]

Тажик улсад одоогоор 18 хот байна. Үүнд:

2009 оны хүн амын тоогоор:

1. Душанбе (703,969 хүнтэй)
2. Хужанд (147,483)
3. Куляб
4. Кургантюбе
5. Канибадам

6. Истаравшан (56,874)
7. Вахдат
8. Турсанзаде
9. Исфара
10. Пенжикент (38,575 хүнтэй)

Түүх[засварлах | edit source]

Эртний улс[засварлах | edit source]

Саманы улс (819–999)

Нийтийн тооллын өмнөх 4-р мянганд энд хүрэл зэвсгийн үеийн соёл иргэншил оршин байжээ хэмээн архелогийн судалгаагаар тогтоожээ. Бичиг сударт тэмдэглэгдсэнээр Тажик орны зарим хэсэг НТӨ 6-р зуунд Ахемены улсын харьяанд байсан ба Македоны Александрын байлдан дагуулалтаар грек Бактрын улсын мэдэлд оров. Нутгийн умар хэсэг эртнээс эдүгээ хүртэл «Согд» хэмээх газар орон бөгөөд энд худалдаа наймаа, газар тариалан, шилэн болон модон эдийн дарх эртнээс хөгжсөн.

Дараа нь Кушан улсын (30–375) мэдэлд байж будда, несторын христ, зороастр, манихейзм зэрэг шашин дэлгэрчээ. Цагаан хүннү (408–670)-ийн үед арабууд ислам шашныг дэлгэрүүлсэн ба өрнө дорныг холбосон Торгоны зам бий болсон байв.

I Мансур (961–976)

Хоёрдугаар мянган[засварлах | edit source]

Дараагийн зуудад араб, төвөд, перс, түрэг, монгол хаадын мэдэлд явсаар 14-р зуунд Төмөрийн улс, 16-р зуунд Бухарын хант улсын харьяа нутаг болов. Бухарын эмирт улс, Хокандын хант улсын мэдэлд орж байв.

Орос, Зөвлөлт[засварлах | edit source]

19-р зууны тажик нутаг

Хаант Орос Дунд Азийг байлдан дагуулж 1870 оноос хөвөнгийн тариаланд ач холбогдол өгөв. 1910-1913, 1916 онд бослого гарсаныг дарсан. Оросын иргэний дайны үед тусгаар тогтнохыг санаархсан ч Зөвлөлтийн улаан цэрэг ялж Зөвлөлтийн төрийн бодлогоор элдэв зүйл шашныг хориглож, сүм хийдийг хааж, хамтралжуулах аян эхэлжээ.

1924 онд Узбекийн ЗСБНУ-ын харьяанд Тажикийн автономит ЗСБНУ байгуулагдаж, 1929 онд зэрэг дэвшиж ЗСБН Тажик Улс хэмээн Зөвлөлтийн 15 бүгд найрамдах улсын нэг болж, хил зурагджээ. 1930-аад онд олон хүнийг улс төрийн хэргээр хилсээр ялласан. Оросууд 1926-1959 онд 1%-иас 13% болтол олноор нүүн ирж, төрийн гол албан тушаалд түлхүү ажилладаг болов. Зөвлөлт Тажикийн намын даргаар Бобожан Гафуров, Турсун Улжабаев, Жаббор Расулов, Рахмон Набиев нар ажилласан.

1990 он. Душанбе.

Тусгаар Тажик[засварлах | edit source]

Тажик улс ЗХУ-ыг бутардаг жил буюу 1991 оны 9 сарын 9-нд тусгаар тогтнолоо зарлан тунхагласан. 1992 онд НҮБ-ын гишүүнээр элсэв. Тажик хэлний эрх хэрэглээ дээшилж улсын хэл болов.

Тажикт 1992-1997 онд иргэний дайн дэгдэж 100000 хүн нас барсан ба 1992 онд ерөнхийлөгч болсон Эмомали Рахмон одоо хүртэл үргэлжлэн төр барьж байна. 1992 онд 58%, 1999 онд 98%, 2006 онд 79%-ийн санал авчээ.

Улс төр[засварлах | edit source]

Эмомали Рахмон

1994 оны 11 сарын 6-д батлагдсан үндсэн хуульд зааснаар тус улс ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлсан бүгд найрамдах засагтай.

Ерөнхийлөгч төр улс болон засгийн газрын тэргүүн болдог. 2003 оны 6 сарын 22-д бүх нийтийн зөвшөөрлөөр үндсэн хуулиндаа ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 7 жил болгон зассан.[4] 1994 онд БНТажУ-ын ерөнхийлөгч болсон Эмомали Рахмон 1999, 2006, 2013 онд дахин сонгогдоод байгаа.

Хууль тогтоох эрх мэдэл 5 жилээр сонгогдох «Мажилиси Олии» (Дээд Хурал)-д оногдоно. 33 суудалтай «Мажилиси милли» (Улсын Хурал), 63 суудалтай «Мажилиси намояндагон» (Төлөөлөгчдийн Хурал) хоёр танхимаас бүрдэнэ.

Эмомали Рахмон даргатай Тажик Улсын Ардын Ардчилсан Нам олон жил дангаар шахуу төр барьж байгаа бол Тажик Улсын Коммунист Нам, Тажик Улсын Исламын Сэргэл Нам, Тажик Улсын Эдийн Засгийн Шинэчлэлийн Нам, Тажик Улсын Хөдөө Аж Ахуйн Нам зэрэг хүч сул хэдэн нам парламентат ганц хоёр суудал авсан байдаг.

Орон нутаг[засварлах | edit source]

Газрын зураг д/д Нутаг Төв Дотроо Талбай (км2) Хүн ам (2010)
Tajikistan, administrative divisions - Nmbrs - colored.svg
1 Согд муж Хужанд 18 25400 2,233,500
2 Улсад шууд захирагдах нутаг Душанбе 13 28600 1,722,900
3 Душанбе хот Душанбе 4 100 724,800
4 Хатлон муж Курган-Тюбе 21 24800 2,677,300
5 Уулын Бадахшаны өөртөө засах муж Хорог 7 64200 206,000
Нийлбэр 63 143100 7,564,500

Мөн үзэх[засварлах | edit source]

Зүүлт, тайлбар[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 1.2 1.3 "Tajikistan profile at". International Monetary Fund website.
  2. Human Development Report 2009: Tajikistan. The United Nations.
  3. Демоскоп Weekly
  4. Constitution of the Republic of Tajikistan as amended by referendum of 22 June 2003 (Орос хэл)

Холбоос[засварлах | edit source]

Вопросы палеонтологии Таджикистана]