Тайваний эдийн засаг

Тайваний Засгийн газрын зүгээс Олон улсын тавцанд явуулж буй бодлого хийгээд Хятадын нэгдэл, тусгаар тогтнолын талаарх бодлогыг нь НҮБ хийгээд гадаад улс орнууд тэр бүр хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөөр хэлбэл Тайвань улс төрийн хувьд олон улсын тавцанд ихээхэн хавчигдмал байдалтай байдаг юм. Гэсэн ч Тайвань эдүгээ Африк, Латин Америкийн 20 гаруй оронтой дипломат харилцаатай, дэлхийн 140 гаруй улс орнуудтай худалдаа, эдийн засаг, соёл шинжлэх ухаан зэрэг салбарт бие даасан харилцаагаа хөгжүүлж буйн дотор дэлхийн тэргүүлэх 20-иод улс орон багтдаг. Тэдгээр улсуудаас 64-т нь төлөөлөгчийн газар, нэгд нь консулын газартай ажээ. Тайбэй хотод гадаадын 44 орны 48 төлөөлөгчийн газар нийгэмлэг, виз эрхэлдэг байгууллага ажилладаг байна. Тайвань нь өөрөө олон улсын 893 төрийн бус байгууллагын идэвхитэй гишүүн юм.