Jump to content

Тайдин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тайдин (хятадаар:泰定, пиньинь галиг:Tàidìng) хэмээх нь Монголын Юань улсын 6 дахь их хаан Есөнтөмөрийн хаан сууринд суусны дараа хэрэглэж байсан оны цол юм. 1324 оны 1 сарын 27 ноос 1328 оны 4 сарын 7 хүртэл нийт 4 жил 2 сар үргэлжилсэн. Өвөр монголын хэвлэлийн хорооноос гаргасан "Юань улсын түүхийн нэр томьёоны хятад монгол харьцуулсан толь"-д "Энх тайвант"[1] гэж орчуулжээ.

Цаг тооны бичиг

[засварлах | кодоор засварлах]
Есөнтөмөр хааны Тайдингийн жилүүд
Тайдин 1-р он 2-р он 3-р он 4-р он 5-р он
Нийтийн тоолол 1324 он 1325 он 1326 он 1327 он 1328 он
Дорнын зурхай Хөх хулгана Хөхөгчин үхэр Улаан бар Улаагчин туулай Шар луу

Холбоотой өгүүлэл

[засварлах | кодоор засварлах]
Өмнөх
Жыжы
Юань улсын хаадын оны цол
1324-1328
Дараах
Жыхө
  1. Ван, Шижуан нар (2015). 《ᠶᠤᠸᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠲᠡᠦᠭᠡ》ᠶᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠤᠮᠢᠶᠠᠨᠤ ᠬᠢᠳᠠᠳ ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠬᠠᠷᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠬᠰᠠᠨ ᠲᠤᠯᠢ (Хятад and Монгол бичиг хэлээр) (1 хэвлэл). Хөх хот: Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хороо. х. 304.{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link)