Jump to content

Тайнин харуул

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тайнин харуул (хятадаар:泰宁卫, пиньинь: Tài níng wèi) бол Мин улсын үед байгуулагдсан Урианхайн гурван харуулын нэг юм. Уг харуулыг 1389 онд Мин улсад бууж өгсөн ляо ван Ажашир[1][2], хуйнин ван Табинтөмөр[3] хоёрын албат онниуд аймгийнханыг зохион байгуулж Тайнин харуулыг байгуулсан. Юань Улсын үед Данин хотын хэлтэс болон Тэмүгэ отчигины удмын харьяат газар байсан.

Мин улсын эхэн үед Тоорын голын сав газраар нутаглаж байснаа, 1430-аад оноос Монгол аймгуудын дайралтад их өртсөнөөс өмнө зүг шилжиж, одоогийн Ляонин мужийн Жиньжоу, И сянь, Бэйжэнь зэрэг сянь, Лууха голын баруун талаар нүүдэллэн ирсэн. 16-р зууны дунд үеэс Өвөр Халхын Алчболдын хүү Хурхачи Хасар ноёны харьяанд орж, Тайнин харуул оршин тогтнохоо больжээ.

Тайнин харуулын ноёд

[засварлах | кодоор засварлах]
Нэрс Хятад ханз Албан тушаал Томилогдсон он Нас барсан он Тайлбар
Ажашир[1] 阿札失里 Жихуйши (都指挥使) 1389 ? Тэмүгэ отчигиний удам
Табинтөмөр[3] 塔賓帖木儿 Жихуйн хамт мэдэгч буюу орлогч (都指挥同知) 1389 ? Тэмүгэ отчигиний удам
Хулабанху[4] 忽剌班胡 Жихуйн нарийн бичиг[4] (都指揮僉事) 1403[4] ?
Ажихан[5] 1413[6] ?
Тогооч[7] 脫火赤 Жихуйши (都指挥使) 1431[8] 1433[9] Ажаширийн хүү
Зүчи[7] 拙赤 Жихуйши (都指挥使) 1433[10] 1447[11] Тогоочийн дүү
Гэгээнтөмөр[11] 革干帖木儿 Зүүн гарын Дуду (左都督) 1447[11] 1460[12]
Үентөмөр[13] 兀研帖木儿 Баруун гарын Дуду (右都督) 1463[13] 1478[14] Гэгээнтөмөрийн дүү
Тогтоболд[12] 脱脱孛羅 Зүүн гарын Дуду (左都督) 1460[12] 1486[14] Гэгээнтөмөрийн хүү
Сайнболд[15] Зүүн гарын Дуду (左都督) 1487[16] 1500[17] Тогтоболдын дүү
Бурхан[17] Зүүн гарын Дуду (左都督) 1500[17] 1539[18] Сайнболдын хүү
Дайдар[18] 1540[18] 1553[18]
Жирай[18] 1554[18] ?

Холбоотой мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]
  1. 1 2 Haenisch 1952, х. 21.
  2. Урангуа 2015, х. 87.
  3. 1 2 Haenisch 1952, х. 22.
  4. 1 2 3 Урангуа 2015, х. 88.
  5. Serruys 1966, х. 18, 20.
  6. Serruys 1966, х. 18.
  7. 1 2 Урангуа 2015, х. 89, 100.
  8. Serruys 1966, х. 26.
  9. Serruys 1966, х. 27.
  10. Serruys 1966, х. 26–27.
  11. 1 2 3 Serruys 1966, х. 40.
  12. 1 2 3 Serruys 1966, х. 50.
  13. 1 2 Serruys 1966, х. 52.
  14. 1 2 Serruys 1966, х. 58.
  15. Serruys 1966, х. 58, 60.
  16. Serruys 1966, х. 60.
  17. 1 2 3 Serruys 1966, х. 62.
  18. 1 2 3 4 5 6 Serruys 1966, х. 68.
  • Haenisch, Erich (1952). Sino-mongolische Dokumente vom Ende des 14. Jahrhunderts (German хэлээр). Berlin.{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link) CS1 maint: unrecognized language (link)
  • Н, Урангуа (2015). Мин улсын түүх: Татарын шастир, Ойрадын шастир, Урианхайн гурван харуул. Улаанбаатар: Битпресс.
  • Serruys, Henry (March 1966). "Mongol tribute missions of the Ming period". Central Asiatic Journal. 11: 1–83.