Jump to content

Такаичи Санаэ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Такаичи Санаэ

Такаичи Санаэ (япон. 高市 早苗; 1961 оны 3-р сарын 7-нд Японы Нара мужийн Яматокорияма хотод төрсөн) — Японы төрийн болон улс төрийн зүтгэлтэн, 2025 оны 10-р сарын 4-нөөс Либерал Ардчилсан намын даргаар сонгогдож, улмаар 2025 оны 10 сарын 21-нээс тус улсын ерөнхий сайдаар ажиллаж буй анхны эмэгтэй юм. Японы Төлөөлөгчдийн танхимын гишүүн бөгөөд Ерөнхий сайд Абэ Шинзоогийн үед хэд хэдэн удаа сайдын албыг хашиж байсан.

Дотоод хэргийн сайд (2014-2017, 2019-2020), Эдийн засгийн аюулгүй байдлын сайд (2022-2024), Шинжлэх ухаан, технологийн бодлогын сайд зэрэг албан тушаал хашиж байв. Тэрээр ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцдэг, гэр бүлийн уламжлалт бүтцийг хамгаалахын төлөө байдаг. Тэрээр өөрийгөө Маргарет Тэтчер гэж нэрлэдэг учраас түүнийг улс төрчид "Төмөр хатагтай" гэж хочилдог.

Такаичи Санаэ Нара мужид төрж өссөн. Түүний эцэг автомашины Тоёота компанийн салбарт ажилладаг байсан бол эх нь Нара мужийн цагдаагийн газарт цагдаагаар ажиллаж байжээ. Такаичи Нара мужийн Үнэби ахлах сургуулийг төгссөн бөгөөд Токиогийн Кэйо их сургууль, Васэда их сургуульд суралцах болзол хангасан ч гэрээсээ нүүсэн эсвэл хувийн сургуульд сурсан тохиолдолд эцэг эх нь дээд боловсролыг нь санхүүжүүлэхээс татгалзсан тул тэр сургуульд ороогүй ажээ. Такаичи Кообэ их сургуулийг зургаан цаг явж очих зайнаас явж сурсан бөгөөд Мацүшитагийн засаг захиргаа, удирдлагын дээд сургуулийг төгссөн.

Кообэ их сургуулийг төгсөөд улс төрд орохоосоо өмнө зохиолч, хууль тогтоогчийн туслах, нэвтрүүлэгч байсан. 1993 оны бүх нийтийн сонгуулиар Төлөөлөгчдийн танхимд бие даан сонгогдоод сүүлд 1996 онд Японы Либерал ардчилсан намд (LDP) элссэн байна. Түүнийг Ерөнхий сайд асан Абэ ивээн тэтгэж Ерөнхий сайд байх хугацаандаа янз бүрийн албан тушаалд томилж, түүний дотор Дотоод хэрэг, харилцаа холбооны сайдаар томилон ажиллуулж байжээ.