Таксономийн зэрэглэл
Биологид таксономийн зэрэглэл нь организмын бүлэг (таксон)-ийн өвөг дээдэс эсвэл удамшлын шаталсан ангилал дахь харьцангуй түвшинг илэрхийлдэг. Биологийн ангиллын нийтлэг систем (таксономи) нь зүйл, төрөл, овог, баг, анги, аймаг, хаант улс, домен зэрэг шатлалуудыг агуулдаг.

Эртний таксономийн ангиллын аргууд нь организмын гадаад төрх, органик бүтэц, зан төлөвийн ижил төст байдалд тулгуурласан үзэгдлийн аргачлал байсан бол генетикийн шинжилгээнд суурилсан арга зүйг ашигласнаар кладистикс-ийн замыг нээжээ. Энэ нь организмын төрөл зүйлсийн хувьсалын түүхийг илүү нарийвчлан судлах боломжийг бүрдүүлсэн.
Таксономийн тодорхой нэг зэрэглэл нь өөрийн дор илүү нарийвчилсан, бага ерөнхийлсөн ангиллуудыг багтаадаг буюу амьд биетийн илүү тодорхой тайлбаруудыг агуулдаг. Үүнээс дээш зэрэглэлүүд нь илүү ерөнхийлсөн ангиллуудад хуваагддаг бөгөөд эдгээр нь нийтлэг өвөг дээдсээс удамшсан шинж чанар, онцлогоороо хоорондоо холбоотой организм болон бүлгүүдийг агуулдаг.
Ямар нэгэн зүйлийн зэрэглэл болон түүний харьяалагдах төрлийн тодорхойлолт нь үндсэн суурь гэж үздэг. Тодорхой организмыг танихын тулд эдгээр хоёр зэрэглэлээс бусад ангиллуудыг тодорхойлох шаардлага ихэвчлэн байдаггүй.
Тодорхой нэг зүйл болох улаан үнэг, Vulpes vulpes-ийг авч үзье: тодорхой нэр буюу тодорхойлолт vulpes (бичгийн жижиг v) нь Vulpes (том V)-т төрөлд хамаарах, "жинхэнэ" үнэг бүх зүйлийг тодорхойлдог. Төрөл Vulpes нь бүх жинхэнэ үнэгний төрөл зүйлүүдийг агуулдаг.