Таллины Техникийн Их Сургууль

Таллины Техникийн Их Сургууль (ТТИС) (эст. Tallinna Tehnikaülikool (TalTech) - Эстони Улсын инженер-техникийн чиглэлийн ууган их сургууль.
1918 онд байгуулагдсан Таллины Техникийн Их Сургууль нь Эстони улсын цорын ганц техникийн их сургууль юм. Нийслэл Таллин хотод байрлах ТалТех нь инженерчлэл, бизнес, төрийн удирдлага, далайн харилцааны чиглэлийн их сургууль юм. TalTech нь Тарту, Кохтла-Жарве хотод салбар коллежуудтай. Ижил нэртэй хэдий ч Таллины Их Сургууль, Таллины Техникийн Их Сургууль хоёр нь тусдаа боловсролын байгууллагууд юм.
20-р зууны эхээр Эстони улс орон нутагт бэлтгэгдсэн мэргэжлийн инженерийн яаралтай хэрэгцээтэй болсон. Тэр хүртэл Эстони залуучууд Санкт-Петербург, Герман эсвэл Рига хотод мэргэжлийн боловсрол эзэмшдэг байв. Инженерийн сэтгэлгээтэй хүмүүст орон нутгийн нөхцөл, хэрэгцээнд тохирсон Эстони улсад суурилсан боловсрол эзэмших боломжийг эрэлхийлэх шаардлагатай байв; Эстони улс тусгаар тогтносон улс гэдгээ батлах шатандаа явж байсан юм.
1918 оны 9-р сарын 17-нд Эстонийн Инженерийн Нийгэмлэг Эстонид суурилсан Инженерийн Тусгай Курс нэртэй инженерийн сургуулийг нээсэн. Энэ өдрийг Таллины Технологийн Их Сургуулийн байгуулагдсан өдөр гэж хүлээн зөвшөөрдөг. Механик, цахилгаан, барилгын болон гидравлик инженерчлэл, усан онгоцны үйлдвэрлэл, архитектурын чиглэлээр хөтөлбөрүүдийг санал болгосон.
Балтийн орнууд болон Европын холбоонд шинээр элссэн орнуудын инженерийн чиглэлээр тэргүүлэгч Их сургуулиудын нэг юм. Тус их сургуульд 14 мянга гаруй оюутан суралцаж байгаагаас дэлхийн 60 гаруй орны 600 гаруй гадаад оюутан суралцдаг байна. Факультет, судалгааны төвүүдэд 2000 орчим хүн ажилладаг бөгөөд тэдгээрийн 154 нь профессор юм. Сургалтыг эстони, англи хэл дээр явуулдаг. Таллины Техникийн Их Сургууль нь нэг оюутны хотхонд /кампуст/ нэгдсэн 15 эрдэм шинжилгээний байртай ажээ.
Эстонийн Техникийн Нийгэмлэг 1918 оны 9-р сарын 17-нд эстони хэл дээрх сургалттай тус сургуулийг үүсгэн байгуулсан байна. Үүнд: механик инженерчлэл, цахилгааны инженерчлэл, усан онгоцны үйлдвэрлэл, гидравлик инженерчлэл, барилга, архитектур зэрэг хичээлүүдийг заадаг байжээ. 1919 оны намраас эхлэн тус сургуулийг "Таллины техникум" гэж нэрлэх болсон. Агромелиорация, маркшейдер, техникийн химийн тэнхимүүд сүүлд нэмэгдсэн байна. Мөн далайн инженер, механикийн тэнхим байгуулагдсан. Техникийн техникумд усан онгоцны механикийн сургууль мөн ажилладаг байв.
1934 онд Тартугийн их сургуульд инженерүүдийг бэлтгэж эхэлсэн бөгөөд 1936 онд техникийн факультетийг Таллин хотын Техникийн сургуульд шилжүүлж, 1936 оны 9-р сарын 15-нд Таллин хотын Техникийн дээд сургууль гэж нэрлэгдэх болсон. Тус хүрээлэнд барилга, химийн, механик, механик технологийн тэнхим гэсэн гурван тэнхим байгуулагдсан ажээ.
1938 оны 1-р сарын 1-ээс эхлэн тус Их сургууль нь "Таллины Техникийн Их Сургууль" нэртэй болсон бөгөөд үүнд барилга-механик, уул уурхай-химийн гэсэн хоёр тэнхим байгуулагдсан түүхтэй. Улмаар тус сургуульд Шинжлэх ухааны зэрэг олгож эхэлсэн байна. 1939 онд цахилгааны инженерийн мэргэжлээр элсэлт авч эхэлжээ. 1940 онд Эдийн засгийн тэнхим нэмж байгуулагдсан. 1958 онд Эрчим хүчний факультет, 1965 онд Автоматжуулалтын факультет тус тус нээгдсэн байна.
1991 онд Эстони улс тусгаар тогтнож, боловсролын тогтолцоонд өөрчлөлт оруулах үйл явц эхэлж, 1992 онд их сургуулийн боловсролын бүтцийг шинэчилсэн. 1995 оноос бакалаврын зэрэг бэлтгэж эхэлсэн. 1997 оноос магистрантурт элсэлт авч эхэлсэн. 2002 оны 9-р сараас сургалтын хөтөлбөрийн шинэ системд (бакалаврын сургалт 3 жил, магистрын сургалт 2 жил) шилжсэний дараа Европын их дээд сургуулиудын сургалтын үйл явцтай сургалтын үйл явцыг нийцүүлсэн юм. Бакалавр болон магистрын түвшинд олон улсын түвшний англи хэлний боловсрол олгох ажлыг эхлүүлсэн. Бүх хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдсэн байна.
2014 оны 8 дугаар сарын 1-нээс Таллины Техникийн Их Сургуулийн бүрэлдэхүүнд Эстонийн далайн Академи нэгдэж орсон.
2015 оноос орос хэл дээрх сургалтыг зогсоосон.
Их сургуулийн ректорууд
[засварлах | кодоор засварлах]- 1936—1939: Пауль Когерман
- 1939—1941: Юрий Юрьевич Нуут
- 1944—1948: Альбрехт Виллемович Альтма
- 1948—1951: Рихард Томасович Махль
- 1951—1959: Людвиг Шмидт
- 1960—1976: Агу Янович Аарна
- 1976—1991: Борис Георгиевич Тамм
- 1991—1999: Олав Аарна
- 2000—2005: Андрес Кеевалик
- 2005—2010: Пееп Сюржэ
- 2010—2015: Андрес Кеевалик
- 2015—2020: Яак Аавиксоо
- 2020—оос: Тийт Ланд
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]
- Их сургуулийн албан ёсны хаяг: Tallinna Tehnikaülikool, Ehitajate tee 5, 19086 Tallinn