Jump to content

Тамара хатан хаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тамара хатан хаан

Тамара хатан хаан буюу Гүржийн Тамар (гүрж. თამარ; 1160 оны орчим төрж, 1213 оны 1-р сарын 18-нд нас барсан) — 1184-1213 онд Гүржийн хатан хаан («мепе», гүрж. მეფე). "Гүржийн Алтан үе"-ийн удирдагчдын нэг.

Тэрээр Багратионы угсааны хүн бөгөөд III Гиорги хаан болон Аланы хаан Худданы охин Бордухан хатан нарын охин юм.

Тамар хоёр удаа гэрлэсэн бөгөөд түүний анхны нөхөр нь 1185-1187 онд Владимирын Их вант улсын Юрий Боголюбский байсан ч түүнээс салж, эх орноосоо хөөн гаргаж, түүний дараагийн төрийн эргэлт хийх оролдлогыг зогсоосон. Тамара хатан хаан хоёр дахь нөхрөөрөө 1191 онд Аланы хунтайж Осетийн Дэвид Сосланыг сонгосон бөгөөд түүнээс Жорж, Русудан гэсэн хоёр хүүхэд төрүүлсэн. Тэд нар нь Гүржийн хаан ширээнд суусан юм.

Казвазын бүс нутаг 1213 онд

Тамара IV Давид хааны үйл хэргийг үргэлжлүүлж, Гүрж улсад Үнэн алдартны шашныг өргөн дэлгэрүүлэх, сүм хийд барихад хувь нэмэр оруулсан удирдагч юм. Тэрээр хаан ширээнд 1184 онд очоод сүм хийдийн амьдрал дахь бэрхшээлийг арилгах, захиргааны дэг журмыг тогтоох зөвлөлийг тэр даруйд нь зарлаж байв. Зохисгүй шашны зүтгэлтнүүдийг албан тушаалаас нь огцруулж, эрх мэдлээ урвуулан ашигласан захирагчдыг зайлуулж, сүм хийдүүдийг үүрэг хариуцлагаас чөлөөлж, тариачдын амьдрал хөнгөвчилсөн.

Тамара хатан хаан тухайн үеийн Ойрх Дорнодын хамгийн хүчирхэг удирдагчдын нэг болж чадсан. Түүний цэргүүд Азербайжаны Атабек, Рум Султан нарыг ялж, Перс рүү аян дайн хийж, Карсыг эзлэж байсан. Тамара хатан хааны вассалууд нь хөрш зэргэлдээ мужуудын султан, эмир, захирагчид байв. Требизондын эзэнт гүрэн Гүржийн нөлөөн дор орсон байв. Тамара урлаг, архитектур, шинжлэх ухааныг ивээн тэтгэдэг байсан ажээ. Түүнд яруу найрагчид шүлэг, шүлгээ зориулж, сүм хийд, ордон барьжээ.

  • Тамара хатан хааны дурсгалд зориулж 1892 онд нээсэн астероид (326)-ыг Тамара гэж нэрлэсэн.
  • Гүржийн олон хотуудын гудамжийг түүний нэрээр нэрлэсэн байдаг.
  • Ахалцихе хотод Тамара хатан хааны хөшөө байдаг.
  • Гүржийн мөнгөн дэвсгэрт 50-тын лари дээр түүний хөргийг байрлуулсан.
  • 2009 онд Гүржийн Парламент "Тамар хатан хааны одон" үүсгэн байгуулсан.