Тампер Их Сургууль

Тампере их сургууль нь Финландын Тампере хотод байрладаг олон салбат улсын их сургууль юм. Түүнчлэн оюутны элсэлтээрээ тус улсын хоёр дахь том их сургууль юм. Тус их сургууль нь 2019 оны 1-р сарын 1-нд хуучин Тамперын их сургууль (University of Tampere) болон Тамперын Технологийн их сургуулийг (Tampere University of Technology) нэгтгэснээр байгуулагдсан. Мөн энэхүү шинэ их сургууль нь Тамперын Хэрэглээний Шинжлэх Ухааны Их Сургуулийн (Tampere University of Applied Sciences) гол хувьцаа эзэмшигч юм. Тамперын их сургууль нь 1925 онд Хельсинк хотод төрийн удирдлага, байгууллагын удирдлага, сэтгүүлзүйн чиглэлээр хичээл заадаг Нийтийн Ажлын Дээд Сургууль (Civic College) нэртэйгээр байгуулагдсан. 1930 онд уг сургууль Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль (School of Social Sciences) болж нэрээ өөрчилсөн бөгөөд тухайн үед нийт 195 оюутан суралцдаг байв. Хожим нь хүрээ нь томорсноор засаг захиргаа, нийгмийн хууль, хүүхдийн хамгаалал, иргэний боловсрол зэрэг салбаруудаар тэлсэн. 1949 онд анхны Нийгмийн Шинжлэх Ухааны Салбар (Faculty of Social Sciences) нээгдэж, 1960 гэхэд оюутны тоо 933 хүртэл өсөн Тампере хот руу нүүж ирсэн. Эцэст нь 1966 онд сургууль албан ёсоор Тамперегийн Их Сургууль (University of Tampere) болж өнөөгийн хэлбэртээ хүрсэн.