Jump to content

Тарваган шийр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тарваган шийр-термопсис-тhermopsis

Ургамлын тархац: Хангай, Хэнтийн болон тал хээрийн бүсэд энгэр ээвэр газар үндсээрээ үрждэг тул өрхлөн ургадаг олон наст өвслөг буурцагт ургамал.

Ургамлын бүтэц: Салаалсан буюу энгийн урт үндэслэг иш бүхий олон наст ургамал. Мөчирлөг шулуун иш нь 50 сантиметр өндөр, эхэн үедээ нүцгэн байж байгаад цэцэглэх үед зөөлөн үсээр битүү хучигддаг. Навч нь цайвар ногоон өнгөтэй, гурвалсан, богино бариултай, ишиндээ цуварч байрласан. Гурав гурваар үелсэн том шар цэцэгнүүдтэй, 6-7 дугаар сард цэцэглэдэг. Үр нь 4 миллиметр орчим бөөрөнхий хэлбэртэй, харавтар өнгөтэй, гялгар гадаргуутай.

Ургамлын химийн найрлага: Тарваган шийрийн найрлаганд алкалоид 1.2-2.5 хувь, гликозидууд, сапонин, аргаах бодис, давирхайлаг бодис, салс, эфирийн тос, С аминдэм бага зэрэг агуулагддаг. Хуурай ханд бэлдэхдээ цэцэглэх үед нь бэлддэг.

Ургамлыг хэрэглэх арга: Ханиад, ханиалга, амьсгалын замын эрхтний бусад өвчинд өргөн хэрэглэдэг эм юм. Өвсний хандыг орон сууцны хортон шавьж устгах, ургамлын хачиг бөөстэй тэмцэх бодисонд хийж хэрэглэнэ.