Тариат сум
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Тариат сум
ᠲᠠᠷᠢᠶ᠋ᠠᠲᠤᠰᠤᠮᠤ | |
|---|---|
| Улс | |
| Аймаг | |
| Сумын төв | Хорго |
| Газар нутаг | |
| • Нийт | 3,477.3 км2 (1,342.6 бээр2) |
| Хүн ам (2022) | |
| • Нийт | ▲ 5,064 |
| • Нягтрал | 1.4/км2 (4/бээр2) |
| Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Тариат сум нь Монгол Улсын Архангай аймгийн баруун хойд хэсэгт оршдог, байгалийн өвөрмөц тогтоцтой, Хорго галт уул болон Тэрхийн цагаан нуурын бүс нутгийг хамарсан онцгой газарзүйн байрлалтай сум юм. Сумын төв нь Хорго багт байрладаг бөгөөд аймгийн төв Цэцэрлэг хотоос 166 км зайтай оршино.
Тус сумын газар нутаг, нөөц, үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн төдийгүй төрийн үйлчилгээний цар хүрээ ч ихээхэн тэлсэн билээ. Тариат сум нь эдүгээ аймагтаа хүн ам, эдийн засгийн баазаараа томоохонд тооцогдох засаг захиргааны нэгж болон өргөжин хөгжсөөр байна[1].
Түүх
[засварлах | кодоор засварлах]Тариат сум нь 1923 оны 5 дугаар сард анх байгуулагдсан[2]. 1962 онд Мөрөн сум татан буугдаж, Тариат сумтай нэгтгэгдэн сумын төвийг Хорго руу нүүлгэн төвлөрүүлжээ. Ийнхүү сумын газар нутаг болон нөөц, төрийн үйлчилгээний цар хүрээ тэлсэн байна[1].
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Архангай аймгийн баруун хэсэгт :
- Архангай аймгийн төвөөс 166 км,
- Улаанбаатар хотоос 650 км –т оршдог.
Тус сум нь Архангай аймгийн Өндөр-Улаан, Чулуут, Хангай, Цахир, Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант сумуудтай хиллэдэг[1].
Сумын хойд хэсгийг Тарвагатайн нуруу, өмнөд болон зүүн хэсгийг Тэрх, Чулуут голын хөндий эзэлдэг. Тус сумын нутаг дэвсгэрт Тэрх, Чулуут, Суман, Хөнжил зэрэг голууд болон Тэрхийн цагаан нуур, Хөдөө нуур зэрэг нуурууд оршино. Тариат нь Хангайн нурууны галт уулын бүсэнд байрладаг бөгөөд байгалийн өвөрмөц тогтоц бүхий хүрмэн чулуу, ангал, лавын урсгалын тогтоц элбэгтэй[1].
Цаг уурын нөхцөл
[засварлах | кодоор засварлах]Тариат сум нь өндөр уулын бүсэд оршдог учир цаг уурын эрс тэс уур амьсгалтай. Энд удаан үргэлжлэх хүйтэн өвөл, үе үе цочир хүйтрэл болтлоо сэрүүсдэг богино зун, өдөр нь нилээд халж, шөнө нь их хөрөх, салхины хүч өдөр ширүүсэн шөнө намдах, хур, чийг ихэнхдээ дутмаг байх зэрэг эх газрын уур амьсгалын эрс тэс үндсэн шинж тодорхой илрэхээс гадна уул, нуруу, тал хөндий зэрэг газрын гадаргын хэлбэрээс шалтгаалан уур амьсгал газар бүр харилцан адилгүй байдаг[1].
Зундаа 25-38 хэм хүртэл халж, өвөлдөө 32-41 хэм хүртэл хүйтэрдэг. Жилийн дундаж температур 6,7 сард 24 хэм дулаан, 1,2 сард -26 хэм хүйтэн байх ба жилд дунджаар 280-300мм орчим хур тунадас ордог. Хамгийн их хур тунадас 1 ба 7 сард ордог. Гол төлөв баруун хойд зүгийн салхи зонхилдог. Салхины дундаж хурд 3-5м/сек, хамгийн их салхитай сарууд 4,5 сар юм. Салхины хамгийн их хурд нь 17м/сек хүрдэг. Сүүлийн жилүүдэд зундаа үе үе халуун болж бороо хур бага богино зун, урт хавар намар болох болсон нь байгалийн экологийн өөрчлөлттэй шууд холбоотой юм[1].
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд тулгуурласан хүн амын тоо (оршин суугаа хүн ам)[3]:
| Он | Хүн ам |
|---|---|
| 2020 | 4960 |
| 2021 | 4980 |
| 2024 | 5085[4] |
Захиргааны нэгж
[засварлах | кодоор засварлах]Тариат сум нь дараах 7 багтай[5]:
- Тэрх
- Цагааннуур
- Хорго
- Суман
- Бөөрөлжүүт
- Мөрөн
- Алтаад
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Тариат сумын эдийн засаг нь уламжлалт мал аж ахуй давамгайлдаг боловч сүүлийн жилүүдэд аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэл, орон нутгийн төсөл хөтөлбөрүүдийн нөлөөгөөр салбарын бүтцийг өргөжүүлэх хандлагатай болж байна.
- Мал аж ахуй
Тус сумын эдийн засгийн үндсэн тулгуур нь мал аж ахуй бөгөөд 2025 оны байдлаар 189,900 тоо толгой мал сүрэг бүртгэгдсэн нь сумын орлого, өрхийн үндсэн амьжиргааны эх үүсвэрийг бүрдүүлдэг.
| Мал сүргийн тоо жилээр(мянга)[6] | ||||
| Бүс | 2022 | 2023 | 2024 | 2025 |
| Тариат | 286.8 | 203 | 167.2 | 189.9 |
| 1-р баг, Тэрх | 50.9 | 33.9 | 27.3 | 30.5 |
| 2-р баг, Цагааннуур | 43 | 30.4 | 25.4 | 27.8 |
| 3-р баг, Хорго | 46.5 | 31.9 | 27.8 | 35.1 |
| 4-р баг, Суман | 9.2 | 6.9 | 6.9 | 7.6 |
| 5-р баг, Бөөрөлжүүт | 37.9 | 24.7 | 20.8 | 23.9 |
| 6-р баг, Мөрөн | 64.9 | 51.3 | 42 | 44.3 |
| 7-р баг, Алтайд | 34.3 | 24 | 17.1 | 20.7 |
- Аялал жуулчлал
Тариат сум нь Хорго галт уул, Тэрхийн цагаан нуур зэрэг Монголын хамгийн олон жуулчин татдаг газруудыг хамардаг тул улирлын аялал жуулчлал эдийн засгийн чухал хэсэг болж өссөөр байна.
Аялал жуулчлалын үйлчилгээний хүрээнд жуулчны бааз, гэр буудал, тээвэрлэлтийн үйлчилгээ, гар урлал, орон нутгийн бүтээгдэхүүний худалдаа зэрэг дэмжих салбарууд хөгжиж байна.
Эрүүл мэнд
[засварлах | кодоор засварлах]Тус сумын эмнэлэг нь Архангай аймгийн арын таван сумын эрүүл мэндийн үйлчилгээний төв болдог. 20 ортой эрхлэгч эмч 1, их эмч 7 мөн эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна[1].
Нэрэмжит хүмүүс
[засварлах | кодоор засварлах]Сумын дунд сургууль 1924 онд байгуулагдаж 2004 онд Монгол улсын Шадар сайд Чойжилсүрэнгийн Пүрэвдоржийн нэрэмжит болсон.
Мөрөн багийн дунд сургуулийг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, эрдэмтэн академич асан Б.Чадраагийн нэрэмжит болгосон. [7]
Энэ газар зүйн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
- ↑ 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 1.6 "ТАНИЛЦУУЛГА – Архангай аймгийн Тариат сумын ЗДТГ" (Америк-англи хэлээр). 2024-03-21. Татаж авсан: 2026-01-30.
- ↑ "Архангай аймгийн Тариат сум". Монгол Улсын Засгийн Газар. Татаж авсан: 2026-01-30.
- ↑ "Archangaj (Province, Mongolia) - Population Statistics, Charts, Map and Location". www.citypopulation.de (Англи хэлээр). Татаж авсан: 2026-01-30.
- ↑ "ЗАСАГ ЗАХИРГАА, ХҮН АМ – Архангай аймгийн Тариат сумын ЗДТГ" (Америк-англи хэлээр). 2024-03-21. Татаж авсан: 2026-01-30.
- ↑ ХХК, Аяллын андууд. "Архангай - Тариат сум :: www.touristinfocenter.mn". www.touristinfocenter.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2026-01-30.
- ↑ ҮСХ. "ҮСХ - Үндэсний статистикийн хороо". ҮСХ. Татаж авсан: 2026-02-02.
- ↑ ХХК, Онлайнсолюшнс. "Мөрөн багийн ЕБС-ийг нэрэмжит болгох тухай". tariat.arkhangai.khural.mn. Татаж авсан: 2026-01-30.