Тархац нутагт тооцох ургамлын үнэлгээ
Зах зээлд өртөгч ургамлын зүйлүүдийг түүж бэлтгэх үйл явц нь газар дээрээ тодорхойлогдсон судалгааны талбайн цар хүрээг тогтоох боломжтой тохиолдолд хэрэглэнэ. Эсвэл шаардлагатай гэж үзсэн тохиолдолд зөвшөөрөл олгогчийн хүсэлтээр ургамал түүх зөвшөөрөл олгосон газар талбайд ургамлын зүйлүүдийн нөөцийн хэмжээг үнэлнэ. Тархац нутагт тооцох ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг дараах томъёогоор тооцно. Үүнд:
ЭЭЗҮург=𝑸𝒕∗𝑺∗ 𝑷ээзү
Энд: Qt - Судалгааны нэгж талбайд тогтоогдсон ургамлын жин, кг
S - Судалгаанд хамрагдсан талбай, га
Pээзү – Засгийн газрын баталсан ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ, төг/кг (баталагаажсан оны тэмдэглэгээтэй).
Ургамлын тархац нутагт ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход БОАЖ-ын Сайдын тушаалаар баталсан ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон нойтон байх үеийн үнийг сонгож хэрэглэнэ.