Тасманичууд
Тасманичууд (өөрсдөө — палава (англ. Palawa) гэж нэрлэдэг) — Австралийн Тасмани арлын уугуул иргэд.

1803-1833 онд 30 жилийн хугацаанд Тасманийн уугуул иргэд 5000 мянгаас 300 болж огцом цөөрсөн байна. Угуул иргэдийн цөөрсөн гол шалтгаан нь Европоос авчирсан өвчин, засгийн газрын үл тоомсорлосон байдлын дор Британиас ирсэн суурьшигчдын уугуул иргэдийг үйл олноор хомроглон устгахтай холбоотой байв. Тасманийн сүүлчийн цэвэр цуст иргэдийн нэг Труганини 1876 онд нас баржээ. Өнөөдөр Тасманийн уугуул иргэдээс гаралтай олон хүн уламжлалт Тасманийн соёлыг хэсэгчлэн хадгалсаар үлджээ.
Анхны хүмүүс Тасманид ойролцоогоор 40,000 жилийн өмнө, сүүлийн мөстлөгийн үед, Тасмани, Австрали хоёр нэг тив байх үед амьдарч байсан гэж үздэг. Ойролцоогоор 14,000 жилийн өмнө далайн түвшин нэмэгдэж, Тасмани нь Австрали тивээс Басс хоолойгоор тусгаарлагдсаны дараа тасманичууд бүрмөсөн тусгаарлагдсан гэж үздэг. Судалгаанаас харахад Европын колоничлогчид ирэх хүртэл тэд гадаад ертөнцтэй ямар нэгэн холбоогүй байжээ. Иймээс ихэд хоцрогдсон овог аймгууд бий болжээ.