Таукейн Султан
Таукейн Султан -(1941 онд төрсөн -) Монгол Улсын Их хурлын гишүүн, Соёлын Гавьяат зүтгэлтэн, "Ардын уран зохиолч" цолтой юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Т.Султан 8 хүүхэдтэй өнөр өтгөн айлд төрсөн.
Тэрээр олон арван өгүүллэг, тууж, роман, жүжиг, кино зохиол туурвиж, казах түмний утга зохиолыг олон улсад сурталчлан таниулсан.
Анх 1963 онд Ч.Лодойдамбын “Хугараагүй ноён нуруу”, “Оргодол” зэрэг хоёр өгүүллэгийг казах хэл рүү орчуулж уран бүтээлээ эхэлсэн.
“Монголын нууц товчоо”, “Эртний Монголын хаадын үндэсний их шар тууж оршвой” зэрэг түүхийн тулгуур эх сурвалж, “Монгол ардын зүйр цэцэн үг”, “Монгол Улсын Үндсэн хууль”-ийг казах хэлнээ хөрвүүлэн казах түмний хүртээл болгож, “Коран судар”, “Ислам шашны тухай үндсэн мэдэгдэхүүн”, Абай Кунанбаевын “Сургаалууд” зэрэг бүтээлийг монгол хэлнээ орчуулж 2022 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн юм.