Jump to content

Тацитус

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Паблиус Корнелиус Тацитус, энгийн Тацитус гэдгээрээ алдартай (лат. Publius Cornelius Tacitus, 56–120) - Ромын түүхч, улс төрч. Тацитусыг орчин үеийн эрдэмтэд Ромын хамгийн агуу түүхчдийн нэг гэж үздэг юм.

Тацитусын түүхэн хоёр том бүтээл болох Анналууд (латин. Annales) ба Түүхүүд (латин. Historiae) нь анх гэгээн Август нас барснаас (МЭ 14 он) эхлээд Домитианы хаанчлалын төгсгөл хүртэл (МЭ 96 он) Ромын эзэнт гүрний тухай үргэлжилсэн түүхийг бүрдүүлсэн юм.

Залуу насандаа Тацитус шүүхийн илтгэгчийн карьераа улс төрийн үйл ажиллагаатай хослуулж, сенатор болж, 97 онд хамгийн дээд магистр болох Консул болжээ. Улс төрийн карьерынхаа оргилд хүрсэн Тацитус эзэн хаадын дарангуйлал, сенатын албат байдлын амьд гэрч байсан юм.

Зохиолчийн авъяас чадвар, эх сурвалжид гүнзгий дүн шинжилгээ хийж, баатруудын сэтгэл зүйг илчилсэний ачаар Тацитус Ромын хамгийн агуу түүхч гэж зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн байна.