Jump to content

Тбилисийн их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тбилисийн их сургуулийн төв байр

Иванэ Жавахишвилийн нэрэмжит Тбилисийн их сургууль (гүрж. თბილისის ივანე ჯავახიშვილის სახელობის სახელმწიფო უნივერსიტეტი, англи. Tbilisi State University) — Гүржийн 1918 онд байгуулагдсан ууган бөгөөд шинжлэх ухаан, соёлын төв болсон дээд боловсролын байгууллага.

1917 онд Гүржийн Үндэсний Их Сургууль байгуулах нийгэмлэг байгуулагдав. Гүржийн их сургуулийг байгуулах гол санаачлагч нь түүхч Иванэ Жавахишвили гэж тооцогддог бөгөөд үүсгэн байгуулагчдын дунд дорно дахины судлаач Георгий Ахвледиани, түүхч Шалва Нуцубидзе, сэтгэл судлаач Дмитрий Узнадзе, хэл шинжлэлийн эрдэмтэн Акаки Шанидзе нар багтжээ.

Их сургууль 1918 оны 2-р сарын 8-нд Гүржийн Ариун хаан Давид (1073-1125)-ын дурсгалыг хүндэтгэх өдөр нээгдсэн. 1918 оны 2-р сарын 12-нд Иванэ Жавахишвили "Эртний Гүржийн түүх, гүн ухааны уран зохиол, амьдрал дахь хувь хүн ба түүний үүрэг" сэдэвт анхны лекцээ уншсан байна.

Их сургуулийг философи гэсэн нэг факультетээр нээгдсэн. Дунд боловсролтой бүхнийг элсэлтийн шалгалтгүй, хүйс, яс үндэс болон шашны хязгаарлалтгүйгээр элсүүлж авсан. 360 орчим оюутан элсүүлсэн байна. Анхны ректор нь химич Пётр Меликишвили байсан бөгөөд 17 багш (7 профессор, 5 орлогч, 2 шинжлэх ухааны захирал, 3 багш)-аас бүрдсэн байв.

Ректор Роин Метревели (1991 оноос хойш, 1992 онд ректороор дахин сонгогдсон) тус их сургуулийн 1926 онд алдсан бие даасан байдлыг ргээв.

2006-2010 онуудаар тус сургуулийн ректороор Георгий Хубуа ажиллаж байсан. 2010 оны 12-р сарын 27-нд Александр Квиташвили их сургуулийн ректор болжээ.

Тбилисийн их сургууль нь хууль, эдийн засаг, хүмүүнлэг, анагаах ухаан, нийгэм, улс төрийн шинжлэх ухаан, нарийн шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухаан гэсэн 7 факультеттай. Тус их сургууль нь Гүржийн орон нутагт 5 салбар салбартай.

Тус их сургууль нь 35 мянга орчим оюутан, 5 мянга орчим ажилтантай. 1989 оноос хойш Сухумид салбар ажиллаж, 2007 онд бие даасан их сургууль болсон.