Тбилисийн метро

Тбилисийн метро
Үндсэн мэдээлэл
Улс Гүрж улсГүрж Гүрж
Хот Тбилиси
Нээгдсэн 1966 оны 1 сарын 11
Шугам 2
Замын урт 27,3 км
Зогсоолын тоо 23
Туннелийн зогсоол 21
Олон улсын зогсоол 2
Ашиглалт
Хамгийн богино
давтамж
2,5 мин
Зорчигч ≈ өдөрт 400.000 (2018 он)
жилд 114 сая (2017 он)
Тээврийн хэрэгсэл E, 81-717/714 – 184 вагонтой[1]
Ажиллуулагч Tbilisi Transport Company[2]
Царигийн өргөн 1524 мм
Цахилгааны систем 825 В DC гүйдлийн шин
"Тависуплебис моедани" өртөө

Тбилисийн метро (гүрж. თბილისის მეტროპოლიტენი) Гүрж улсын нийслэл Тбилиси хотын нийтийн тээвэр юм. 2017 оны байдлаар 2 шугам, 23 өртөөтэй метро юм. 1966 оны 1-р сарын 11-нд нээгдсэн.

Тбилисийн метроны үйл ажиллагааг хотын автобусны паркийн хамт хотын "Тбилиси тээврийн компани" удирддаг байна.

Тбилиси хотын хүн ам 1,120 сая хүн амтай. Жилд 140 орчим сая зорчигч тээвэрлэдэг байна.

Метро 06:00-24:00 цагийн хооронд ажилдаг байна.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Тбилисийн метро барих ажил 1952 онд эхэлсэн. Гүржийн Коммунист Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга асан Василий Мжаванадзегийн санаачилга, нөлөөгөөр хүн ам цөөхөн ч хотын метроны санааг хэрэгжүүлэх боломжтой болсон. 600 мянган хүн амтай тул Тбилиси сая гаруй хүнтэй хотын статуст хүрээгүй байсан. Барилга барих инженер-геологийн таатай нөхцөл, голын гольдролын дагуу хотын байршилтай байсан. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Куры гол ихээхэн хувь нэмэр оруулсан. Архитекторуудын үзэж байснаар Тбилисийн метроны буудлуудын гоёл чимэглэл Москвагийн метроноос дутахгүй байх ёстой гэж үзэж байсан. Санхүүжилтийн асуудлаас болж хойшлоод 1966 онд анх барьж дуусгаад ашиглалтанд оруулсан байна.


Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Tbilisi Metro – Викимедиа дуу дүрсний сан
  1. "Metro Tiflis — Fahrzeuge in Betrieb". TransPhoto. Retrieved 2019-10-08.
  2. "Webseite der TTC in englischer Sprache". Retrieved 2019-09-28.