Телескопиум орд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Телескопиум орд
Телескопиум ордод байрладаг 69 оддын бүлэглэл NGC 6584 дэлхийгээс 45000 гэрлийн жилийн зайтай.


Телескопиум нь огторгуйн өмнөд бүсэд байрлах жижиг одны орд юм. 18-р зуунд Францын одон оронч Николас Лиус де Лакайлле анх нэрийг нь сонгожээ. Уг ордны хамгийн тод од нь цайвар цэнхэр Алфа Телескопи бөгөөд гэрэлтэлт нь 3,5 ба үүний дараа улбар шар аврага од Зета Телескопи гэрэлтэлт нь 4,1 нар ордог. Эта ба PZ Телескопи нар нь залуу одны системүүд бөгөөд гадуураа тоосонцорын дисктэй ба хүрэн жижиг дагуулуудтай байдаг. Телескопиумд хоёр маш өвөрмөц бага устөрөгчтэй жижиг одод байдаг бөгөөд хоёр одноос нийлж бүрэлдсэн байх таамаглал байдаг эдгээр нь PV Телескопи, өөр нэр нь HD 168476 халуун хөх гели од ба RS Телескопи юм. RR Телескопи нь 1948 онд дэлбэрч 6 хүртэл тод гэрэлтэж ажиглагдсан. Телескопиум ордод 6,5-тай тэнцүү ба илүү тод 57 ширхэг одод байдаг.