Тел-Авивын их сургууль

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Тел-Авивын их сургууль
אוניברסיטת תל אביב
Tel Aviv University from Air.jpg
Уриа בעקבות הלא נודע
Байгуулагдсан он 1956 он (1956)
Төрөл Улсын, судалгааны
Академик холбоо Газар Дундын Тэнгисийн Их Сургуулиудын Холбоо
Ерөнхийлөгч Ариел Порат [1]
Дэд ерөнхийлөгч Раанан Реин
Йоав Хеннис
Амос Элад
Захирал Мордехай Кохен
Оюутан 26,300 (2017)
Бакалавр 15,715 (2013)
Аспирант 11,577 (2013)
Доктор 2,270 (2013)
Байршил Тел-Авив, Израил
Кампус Хотын
Хэл Еврей хэл
Өнгөнүүд Хар ба Цагаан
Tel Aviv university logo - Hebrew.png

Тел-Авивын их сургууль (ТАИУ) (еврей. אוּנִיבֶרְסִיטַת תֵּל אָבִיב‎, Унивэрситат Тель-Авив) — нь Израил улсын Тел-Авив хотод оршдог улсын их сургууль юм. 30,000 оюутан суралцдаг, Израилын хамгийн том их сургууль болно. Тел-Авивын баруун хойд хэсэгт байрладаг тус их сургууль нь 9 факультет, 17 сургалтын эмнэлэг, 18 урлагийн төв, 27 сургууль, 106 тэнхим, 340 эрдэм шинжилгээний төв, 400 лабораторийг багтаасан хотын сургалт, судалгааны төвтэй юм.

Тел-Авивын их сургууль нь мөн дэлхийн хамгийн том еврей их сургууль юм. 1956 онд боловсролын гурван байгууллага нэгдэж үүссэн. Анхны 170 акр талбай бүхий хотхоныг өргөтгөсөн бөгөөд одоо Тел-Авивын Рамат-Авив хорооллын 220 акр газрыг (89 га) эзэлж байна.[2][3]

Түүх[засварлах | edit source]

1956 онд Тел-Авивын Эрх зүй, эдийн засгийн сургууль (1935 онд байгуулагдсан), Байгалийн шинжлэх ухааны хүрээлэн (1931 онд байгуулагдсан), Еврей судлалын хүрээлэн гэсэн гурван эрдэм шинжилгээний хүрээлэн нэгдсэнээр Тел-Авивийн их сургууль байгуулагджээ. Анх Тел-Авив хотын захиргаа удирдаж байсан тус их сургууль 1963 онд өөрөө удирдах эрхтэй болж, тэр жилээс 1971 он хүртэл Жорж С.Вайц анхны Ерөнхийлөгчөөр нь ажиллав.[4][5] Палестины Шейх-Мюнис хэмээх хуучин тосгоны буурин дээр 0.69 км2 талбайг хамарсан Рамат-Авивын хотхоныг тэр жил байгуулсан. Их сургуулийн ерөнхийлөгчөөр 1971-1977 онд Ювал Неэман, 1977-1983 онд Хаим Бен-Шахар, 1983-1991 онд Моше Мани, 1991-1999 онд Йорам Динштейн, 1999-2006 онд Итамар Рабинович, 2006-2009 онд Цви Галил, 2009-2019 онд Йосиф Клафтер нар ажиллаж байсан бол 2019 оноос хойш Ариэл Порат Ерөнхийлөгчийн албыг хашиж байна.

Тус их сургууль нь мөн Холон дахь Технологийн дизайны төв, Тел-Авив дахь Шинэ Эрдмийн коллеж, Афека Инженерийн коллеж зэрэг байгууллагуудыг удирддаг.

Алдартай хүмүүс[засварлах | edit source]

Тэнхим[засварлах | edit source]

Ариел Порат, Тел-Авивын их сургуулийн ерөнхийлөгч
Даниел Хамовиц
Исраэль Фриедман
Биньямин Исаак
Анита Шапира
Лев Валдман

Тэнхимийн алдартай гишүүд:

Эшлэл[засварлах | edit source]

  1. Basch_Interactive (1980-01-01). Office of the President | Tel Aviv University | Tel Aviv University. English.tau.ac.il.
  2. Pullen, Lee and Lars Lindberg Christensen (2010). Postcards from the Edge of the Universe: An Anthology of Frontline Astronomy from Around the World. ESO. Page 96. ISBN 9783923524648.
  3. Bard, Mitchell Geoffrey and Moshe Schwartz (2005). 1001 Facts Everyone Should Know About Israel. Rowman & Littlefield. Page 95. ISBN 9780742543584.
  4. (January 21, 2011) Who's who in Israel and in the work .... 
  5. Basch_Interactive (1980-01-01). Presidents of Tel Aviv University | Tel Aviv University. English.tau.ac.il.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Тел-Авивын их сургууль – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Солбицол: 32°06′42″N 34°48′05″E / 32.111767°N 34.801361°E / 32.111767; 34.801361