Jump to content

Тереза Мэй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тереза Мэй

Тереза Мэй (англи. Theresa Mary May, Baroness May of Maidenhead, гэрлэхээс өмнө Брейзьер (Brasier); 1956 оны 10-р сарын 1-нд Их Британийн Сассексын Истборн хотод төрсөн) — Британийн улс төрч, дипломат, төрийн зүтгэлтэн бөгөөд 2024 оноос "насан туршийн язгууртан" цолтон. 2016—2019 онд Их Британийн Ерөнхий сайд байсан.

Тэрээр Оксфордширт өссөн бөгөөд Гэгээн Хьюгийн коллежид суралцаад Оксфордын их сургуулийг газар зүйн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. 1977 онд сургуулиа төгсөөд Английн Банк болон Төлбөрийн клирингийн үйлчилгээний нийгэмлэгт ажиллаж байсан. Хоёр удаа амжилтгүй оролдлого хийсний дараа тэрээр 1997 оны бүх нийтийн сонгуулиар Мэйденхед хотоос Британийн Нийтийн танхимын (House of Commons) гишүүнээр сонгогдсон байна. 2000-аад онд тэрээр сүүдрийн Засгийн газрын хэд хэдэн албан тушаал хашиж байсан. 2002-2003 онд Их Британийн Консерватив намын даргаар ажиллаж байсан.