Тетрапод
Тетрапод
Тетрапод ((эртний Грек хэлний τετρα- (tetra-) 'дөрөв' мөн πούς (poús) 'хөл') нь ямар нэгэн дөрвөн мөчтэй Tetrapoda (/tɛˈtræpədə/) гэх дээд ангиллын сээр нуруутай амьтан юм. Тетраподууд нь одоо амьд байгаа, устаж үгүй болсон хоёр нутагтан болон амниотууд гээд бүгд багтдаг, сүүлд болоод буй хувьсан өөрчлөлтүүд нь сауропсидууд(динозаврууд болон шуувуу гэх мэтийн мөлхөгчид), болон синапсидууд(устаж үгүй болсон пелизозаврууд, терапсидууд, мөн бүх одоо амьдарч буй сүүн тэжээлтнүүд болох хүн гэх мэт) гэсэн хоёр төм ангилалд хуваагдсан. Могойнууд, хөлгүй гүрвэлүүд, болон цециллианууд гэх мэтийн зарим тетраподууд нь Хокс генийн өөрчлөлтөөр мөчгүй болж хувьсан өөрчлөгдсөн. Ямартай ч, эдгээр мөчгүй хэсгүүд нь өвөг дээдсээсээ болоод тетраподууд хэмээн тогтоогдсоор байдаг, мөн зарим нь арын хөл болох мөчны үлдэгдэл болох өвөрмөц ургацагтай байдаг.
Тетраподууд нь ойролцоогоор дундад Девоний үеийн 390 сая жилийн өмнө эртний дэлбээт-сэрвээтэй загас(Саркоптеригианууд) хувьссан загаснуудын Тетраподоморфа гэгдэх анхдагч хагас усан нутагтай хувилбараас тогтсон амьтны ангиллаас хувьсан өөрчлөгдөж бий болсон. Тетраподоморфанууд нь дэлбээт-сэрвээтэй загаснууд болон жинхэнэ дөрвөн-мөчтэй тетраподууд хооронд хувирамтгай байсан хэдий ч ихэнх нь одоо ч бусад дэлбээт-сэрвээтэй загаснуудын биеийн бүтцийн шаардлагад нийцдэг. Хамгийн эртний олдсон дөрвөн мөчтэй сээр нуруутай амьтны(дэлхийд түгээмэл мэдэгддэг тетраподууд) олдворууд нь дундад Девон, мөн бие хэсгийн олдворууд нь ойролцоогоор 370-360 сая жилийн өмнөх сүүлийн Девоний үеийн ойр үеэр элбэг болсон.Эдгээр Девоний үеийн төрөл зүйлсүүд нь бүгд тетраподын салбарласан ангилалд хамаарагдана, тэд нарын аль нь ч орчин үеийн тетраподны ангилалтай шууд хамааралгүй байсан гэсэн үг юм. "Тетрапод" болон "Хоёр нутагтан" гэх мэтийн дэлхий даяар мэдэгдэх биологийн бүтцийн тайлбарууд нь зарим салбарласан ангиллын гишүүдтэй ойролцоо байж болдог, гэхдээ хэдхэн л палеонтологичид л илүү нарийвчилсан хэллэг болох Стегоцефалийг илүүд үздэг. Мөчнүүд газар нутгийн хөдөлгөөнөөс өмнө хувьсан өөрчлөгдсөн ч гэсэн 360 сая жилийн өмнөх Нүүрстөрөгчийн үеийн эхэн үеээр хэдэн салбар-тетраподууд газар дээр хоол хүнс, үүр гэртэй байхын тулд хагас усан нутагтай байх амьдралын хэв маягийг туршиж үзэж байсан. Анхны титем-тетгаподууд(одоо амьд буй тетраподуудын хамгийн сүүлийн өвөг дээдсийн залгамжлагч үе) нь эхэн Нүүрстөрөгчийн үеийн Визен үе хавиар харагдаж эхэлсэн.
Тетраподуудын тодорхой усан нутагтай өвөг дээдсүүд болон уснаас гарж ирсний дараах дэлхийн газар нутгийг эзэлсэн үйл явц нь тодорхойгүй байгаа. Заламгай-суурьтай усан амьсгал болон сүүлээр-хөдлөх усан хөдөлгөөнт биеийн бүтцээс уснаас гадна амьдрах чадвар мөн газар дээр хөдлөх чадвартай болон өөрчлөгдсөн нь хамгийн том мэдэгдээд байгаа хувьслын өөрчлөлтүүдийн нэг юм. Тетраподууд нь маш олон усан нутагтай загасан өвөг дээдсээсээ ялгарах биологийн болон физиологийн шинжүүдтэй. Эдгээрт онцгойрдог хооллоход мөн хөдлөхөд зориулагдсан толгой болон хүзүүний хэлбэрүүд, жингээ даах болон хөдлөхийн тулд мөчтэй араг яс(тодорхойлбол мөр болон хэвлийн бүслүүрүүд), хархын тулд илүү зохицох боломжтой хараа, сонсохын тулд голдоо чихтэй, тэгээд хүчилтөрөгчийн эргэлтэд мөн агаарын солилцоо, сольбилцол, өөрчлөлт хийхэд зориулагдсан илүү олон хэрэгцээтэй уушиг.
