Техникийн Их сургууль Фрайбергийн Уул Уурхайн Академи

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Фрайбергийн уул уурхайн академи
Logo
Уриа Нөөцийн их сургууль. 1765 оноос хойш.
Байгуулагдсан 1765
Харьяалал улсын
Суурин Фрайберг
Холбооны муж Саксон
Улс Герман
Ректор Клаус-Дийтэр Барбкнехт[1]
Оюутны тоо 4624 (2016/17 хичээлийн жилд)[2]
Ажилчдын тоо 2288[2]
үүнээс профессор 88[2]
Жилийн төсөв Гуравдагч хөрөнгө: 56,1 сая € / профессор бүрт 637.200 € (2015)[2]
Цахим хуудас www.tu-freiberg.de

Техникийн Их сургууль Фрайбергийн Уул Уурхайн Академи (Technische Universität Bergakademie Freiberg, товч нэр TUBAF) нь Саксон мужийн Фрайберг хотод орших ба геологи, эд Материал, эрчим хүч, байгаль орчны чиглэлээр мэргэжсэн 'Нөөцийн'-Их сургууль юм.

Түүх[засварлах | edit source]

Элемент Германиум

1765 онд Саксоны Хан хүү Ксавер фон Саксон-ы (Prinz Xaver von Sachsen) даалгавраар Фридрих Вильхельм фон Оппель (Friedrich Wilhelm von Oppel), (1720−1767), Карл Вильхельм Бенно фон Хайнц Carl Wilhelm Benno von Heynitz ба Фридрих Антон фон Хайнц (Friedrich Anton von Heynitz) нарын төсөлөөр Уул уурхайн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор ‘‘Фрайберг дахь Саксоны Вангийн (1806 оноос Фрайберг дахь Хааны нэрэмжит) нэрэмжит Уул Уурхайн Академи‘‘ байгуулагдсан. Учир нь долоон жилийн (1756–1763) дайны өрийг төлөхийн тулд Уул уурхайг идэвхтэй хөгжүүлэх шаардлагатай байсан.

Академийн гудамж дахь Төв байр

Энэ Академи нь дэлхий дээрх хамгийн анхны бөгөөд өнөөдрийг хүртэл Уул уурхайн эрдэм шинжилгээний мэргэжилтэнүүдийг бэлтгэж байна.

Уул уурхайн академийн э/ш ажилтнууд химийн 2 шинэ элемент нээсэн:

Индиум(1863 онд Фердинанд Райх (Ferdinand Reich) ба Теодор Рихтер (Theodor Richter), Германиум(1886 онд Клеменс Винклер (Clemens Winkler)

Фрайберг-ийн Уул Уурхайн Академи нь Саксоны Хаант улсдаа 1871 онд Дрездений Техникийн Их сургууль нээгдэх хүртэл техникийн дээд боловсрол эзэмшүүлдэг байгууллага байсан.

1899 онд Фрайбергийн Их сургууль нь Техникийн Дээд сургууль-ийн зэрэглэлтэй болж, 1905 онд Доктор-Инженер, 1939 онд Байгалийн ухааны доктор бэлтгэх эрхтэй болсон. 1940 оноос Уул уурхайн болон Төмөрлөг боловсруулалт, 1955 онд Инженер-Эдийн засаг болон Математик-Байгалийн ухааны Факультетуудтай болж мөн энэ онд Вильхелм Пик-ийн нэрэмжит Ажилчин-Тариачдын Факультет нээгджээ. 1951 онд Профессор Эрих Раммлер (Erich Rammler) болон Профессор Георг Билкенрот (Georg Bilkenroth) нар боловсруулах техникийн салбарын хүрээнд ‘‘Хүрэн нүүрсийг коксжуулах‘‘ ажлаар Ардчилсан Герман Улсын 1-р зэргийн Төрийн шагнал хүртсэн.

Шинэ үе, 1989 оноос хойш[засварлах | edit source]

Их сургуулийн Оюутны хотхон дахь Мэндчилгээний самбар „Glück Auf“

Баруун ба Зүүн Герман нэгдсэнээс хойш Уул Уурхайн Академи өөрийхөө дэд бүтцийг шинэчилсэн. Сүүлийн үед Хагас дамжуулагчын судалгааг эрчимтэй явуулсаны үр дүнд Фрайберг хотод Хагас дамжуулагчын үйлдвэрлэлийн ХК-ууд бий болсон. (Siltronic AG) ХК болон Deutsche Solar - энэ нь (SolarWorld)-ХК-ийн охин компани). Техникийн Их сургууль Фрайбергийн Уул Уурхайн Академи нь хvрээлэн буй орчины судалгааны ажлаараа дэлхийн хэмжээнд нэрд гарч 'Орчин үеийн Экологийн Дээд сургууль' гэдэг нэр хүндийг олсон.

2003 оноос Техникийн Их сургууль Фрайбергийн Уул Уурхайн Академийн дэргэдэх Экологийн Цогцолбор Төв-ийн Praxis Partner-холбооноос Ханс-Карл-фон-Карловиц (Hans-Carl-von-Carlowitz-Preis)-ын нэрэмжит шагналыг хvрээлэн буй орчины судалгааны салбарт өгдөг болсон. Энэ нь оюутан болон залуу э/ш ажилтаны онцгой бүтээлийг үнэлэхийн зэрэгцээгээр Ханс-Карл-фон-Карловиц-ыг хүндэлж байгаа хэрэг юм.

Техникийн Их сургууль Фрайбергийн Уул Уурхайн Академи нь Геологи, Эд Материал, Эрчим хүч, Байгаль орчины чиглэлээр мэргэжсэн 'Нөөцийн'-Их сургууль нэрээр олон улсын Их дээд сургуулиудын дунд онцгой байр суурь эзэлдэг.

Фройденштайн Ордон

2008 оны 10 сард Техникийн Их сургууль Фрайбергийн Уул Уурхайн Академи дэлхийн томоохон Эрдэсийн хувийн цуглууллагын үзэсгэлэнг Фройденштайн ордонд (Schloss Freudenstein) нээсэн. Энэ 'Терра Минерал'-ын Эрдэсийн цуглууллагыг Швейцарын иргэн Эрика-Поль-Штройэр (Erika Pohl-Ströher)[3] удаан хугацаагаар хэрэглэх эрхийг олгожээ.

Сургалтын онцгой ангиуд нь Аж үйлдвэрийн археологи (ХБНГУ-д зөвхөн Техникийн Их сургууль Фрайбергийн Уул Уурхайн Академид заагддаг), International Management of Resources and Environment (IMRE, англи хэлдээр заарддаг-Мастерын сургалт) ба International Business in Developing & Emerging Markets (IBDEM, англи хэлдээр заагддаг-Мастерын сургалт).

Сан[засварлах | edit source]

2006 оны 12 сард Техникийн Их сургууль Фрайбергийн Уул Уурхайн Академи Доктор Эрих-Крюгэр (Dr.-Erich-Krüger) нэрэмжит сантай болсоноор ХБНГУ-ын 100 саяаас дээш хөрөнгөтэй дээд сургуулиудын тоонд орсон.[4] Эрих-Крюгэр нь Фрайберг хотод төрсөн бөгөөд, Мюнхен хотын Үл хөдлөх хөрөнгийн Компани-ийн эзэн байжээ. Энэ компаний ашиг нь эрдэм шинжилгээний ажилд зарцуулагддаг байна. [5] Мөн 2007 оны эхнээс Солар Ворлд ХК [SolarWorld AG]- Техникийн Их сургууль Фрайбергийн Уул Уурхайн Академийн Хими, Физикийн факультетад зориулж өөрийн 1 саяаас дээш хөрөнгөтэй санг нээсэн.

Дотоод бүтэц[засварлах | edit source]

Нийт 6 Факультетээс бүрдэнэ:

  • Математик, Мэдээлэл зүйн факультет
  • Хими, Физикийн факультет
  • Геологи, Геотехник, Уул уурхайн факультет
  • Машин үйлдвэрлэл, Боловсруулах ба Эрчим хүчний технологийн факультет
  • Үйлдвэрлэлийн түүхий эдийн судалгаа болон технологийн факультет
  • Эдийн засгийн ухааны факультет

1996 оны намар Экологийн цогцолбор төв шинээр нээгдлээ.


Олон улсын харилцаа[засварлах | edit source]

Техникийн Их сургууль Фрайбергийн Уул Уурхайн Академи нь одоогоор дэлхийн 42 Их Дээд сургуулиудтай харилцаа холбоотой байдаг. Зарим нэг алдартай Уул уурхайн академи болон Их сургуулиуд:

  1. Райны-Вестфален дахь Аахены техникийн дээд сургууль
  2. Клаусталийн техникийн их сургууль
  3. Colorado School of Mines (АНУ)
  4. Berg- und Hüttenakademie Krakau »Stanislaw Staszic« (Польш Улс)
  5. Montanuniversität Leoben (Австри Улс)
  6. Bergbauuniversität Moskau (ОХУ)
  7. Staatliches Bergbauinstitut Sankt Petersburg (ОХУ)
  8. South Dakota School of Mines and Technology, Rapid City, South Dakota (АНУ)
  9. Technische Universität Ostrava|Technische Universität Bergakademie VŠB Ostrava (Чех Улс)
  10. Universität für Bergbau und Geologie|St. Iwan-Rilski-Universität für Bergbau und Geologie, Sofia (Болгар Улс)
  11. China University of Geosciences Wuhan


Алдартай багш, оюутнууд[засварлах | edit source]

Абрахам Готлоб Вернер
  • Иохан Фридрих Август Брайтхаупт, оюутан 1811—1813, профессор 1826—1866
  • Карл Бернхард фон Котта, оюутан 1827—1831, профессор 1842 оноос
  • Отто Эмике, оюутан 1891-1970, профессор 1928-1946
  • Вильхельм Фишер, оюутан 1813 оноос
  • Фридрих фон Харденберг (Новалис), оюутан 1797—1799
  • Фридрих Эмиль Хайн, оюутан 1886—1890 А. Ледебур-ын удирдлага дор
  • Юлиус Амбросиус Хюльсе, оюутан 1830—1834
  • Александр фон Хумбольдт, оюутан 1790—1792
  • Херберт Йобст, оюутан 1950
  • Карл Альфонс Юраски, профессор 1941—1945
  • Теодор Кёрнер, оюутан 1808
  • Карл Густав Крайшер, профессор 1871—1891
  • Вильгельм Аугуст Лампадиус, профессор 1794—1842
  • Адольф Ледебур, профессор 1874—1906
  • Эрнст Йохан Трауготт Леманн (1777—1847), профессор 1834—1847
  • Карл Эдвин Лойтхолд, профессор 1876—1883
  • Михаил Ломоносов, оюутан 1739—1740
  • Карл Эмануил Лёшер, оюутан 1775—1777
  • Күрт Мербах, оюутан 1856 оноос
  • Күрт Адольф Нетто, оюутан 1864—1869
  • Фюрхтеготт Леберехт фон Норденфлихт, оюутан 1778—1780
  • Карл Ойгениус Пабст фон Охаин, зөвлөгч 1769—1784
  • Эрвин Паппериц, профессор 1892—1927 ба Ректор (1901—1903 и 1905—1907)
  • Хан хүү Георг Фридрих фон Пройзен, оюутан 1996—2000
  • Фердинанд Райх, оюутан 1816—1819, профессор 1824—1866
  • Теодор Рихтер, оюутан 1843—1847 профессор 1856—1896
  • Карл Шиффнер, профессор 1902—1930
  • Райнхард Шмидт, профессор 2001 оноос
  • Георг Унланд, профессор 1993 оноос, Ректор 2000—2008
  • Фридрих Вильхельм Швамкруг, оюутан 1826—1830
  • Георг Хайнрих Вале, профессор 1883—1891
  • Адольф Вацнаур, профессор 1953-1972
  • Юлиус Людвиг Вайсбах, оюутан 1822—1826, профессор 1836—1871
  • Абрахам Готтлоб Вернер, оюутан 1769—1771, профессор 1775—1817
  • Паул Вилски, профессор 1905—1916
  • Клеменc Александр Винклер, оюутан 1857—1859, профессор 1873—1902

Мөн үзэх[засварлах | edit source]

Утга зохиол[засварлах | edit source]

  • Festschrift zum hundertjährigen Jubiläum der königl. Sächs. Bergakademie zu Freiberg am 30. Juli 1866. Dresden. Digitalisat (pdf, 9.72 MB)
  • Bergakademie Freiberg – Festschrift zu ihrer Zweihundertjahrfeier 13. Nov. 1965., 2 Bde., Leipzig.
  • Fathi Habashi: The first schools of mines and their role in developing the mineral and metal industries – Part 1 – 4. Bull. Can. Inst. Min. & Met., 90 (1015): 103–114; 91 (1016): 96–102; 91 (1017): 96–106; 92 (1032): 76–78; Montreal 1997, 1998, 1999.
  • Walter Hoffmann (Hg.): Bergakademie Freiberg – Freiberg und sein Bergbau. Die sächsische Bergakademie Freiberg. Reihe Mitteldeutsche Hochschulen Bd. 7, Weidlich-Verlag, Frankfurt am Main 1959.
  • Eberhard Wächtler, Friedrich Radzei: Tradition und Zukunft. Bergakademie Freiberg 1765–1965. Freiberg 1965.
  • Otfried Wagenbreth, Norman Pohl, Herbert Kaden, Roland Volkmer: Die Technische Universität Bergakademie Freiberg und ihre Geschichte 1765-2008. 2. Aufl. Technische Universität Freiberg 2008, ISBN 978-3-86012-345-4

Цахим холбоос[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]

  1. TU Bergakademie Freiberg Universität › Organisation › Rektorat › Rektor Website der TU Freiberg, abgerufen am 3. April 2017.
  2. 2.0 2.1 2.2 2.3 Zahlen, Daten, Fakten: Statistische Angaben - Website der TU Freiberg, abgerufen am 19. August 2017
  3. Die Metropole der Minerale, Саксон мужийн Сонин дахь Томас Шадэ-ийн нийтлэлээс, 2008-10-21-д авсан
  4. Geldsegen für Freiberg, taz, Сонин дахь Михаил Барш-ийн 2007-01-24-ний нийтлэлээс
  5. Сая хөрөнгөтэй Эрих-Крюгэр Техникийн Их сургууль Фрайбергийн Уул Уурхайн Академийн хүндэт гишүүн боллоо , Герман хэл дээрх 2007-6-4-ний Сонины нийтлэлээс