Jump to content

Тимоти Шаламэ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тимоти Шаламэ

Тимоти Хэл Шаламэ (англи. Timothée Hal Chalamet, 1995 оны 12-р сарын 27-нд АНУ-ын Нью-Йорк хотод төрсөн) — Францын болон Франц-Америк дэлгэцийн болон тайзны жүжигчин. "Шүүмжлэгчдийн сонголт", "Алтан бөмбөрцөг" болон АНУ-ын Дэлгэцийн жүжигчдийн холбооны шалгналтан. Оскарын шагнал 2 удаа, BAFTA-д 4 удаа, Грэммийн шагналд 1 удаа нэр дэвшсэн жүжигчин.

Тимоти Шаламэ орчуулагч мэрэгжилтэй франц эцэг Марк Шаламэ, эх еврей гаралтай бүжигчин Николь Флендер нарын хүү болж Нью-Йорк хотод төрсөн байна. Тимоти хүү өсвөр насандаа телевизийн салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд 2012 онд анх тэрээр "Эх орон" (англи. Homeland) драмын цувралд тоглосон байна. Тэрээр 2014 онд "Эрчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүд" (англи. Men, Women & Children) инээдмийн драмын кинонд жүжигчний гараагаа эхлүүлж, дараа нь Кристофер Ноланы шинжлэх ухааны уран зөгнөлт "Од гараг дундын" (англи. Interstellar) кинонд тоглосон юм. Тимоти Шаламэ Лука Гуадагьиногийн "Намайг өөрийнхөө нэрээр дууд" (англи. Call Me by Your Name) драмын кинонд хайр дурлалд автсан өсвөр насны залуугийн дүрээрээ олны танил болсон. Энэ дүрээрээ тэрээр Оскарын шилдэг эрэгтэй жүжигчний номинацид нэр дэвшсэн юм.

Тимоти Шаламэг олон онлайн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийн үеийн хамгийн авьяаслаг жүжигчдийн нэг гэж удаа дараа хүлээн зөвшөөрсөн байдаг.

Тимоти Шаламэ Нью-Йорк болон Калифорнид ээлжлэн амьдардаг бөгөөд хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байсан ч тэрээр хувийн харилцааныхаа талаар ховорхон хуваалцдаг байна. 2023 оны 4-р сараас хойш Шаламэ Америкийн нийгмийн анхаарлын төвд байх дуртай Кайли Женнертэй харилцаатай болсон.

Т.Шаламэ спорт шүтэн бишрэгч юм. Хүүхэд байхдаа тэрээр мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг байв. Тэрээр "Нью-Йорк Никс" сагсан бөмбөгийн баг болон Францын хөлбөмбөгийн Сент-Этьенн багийн насан туршийн шүтэн бишрэгч гэж байсан. 15 настайдаа Шаламэ "ModdedController360" нэртэй YouTube суваг хөтөлдөг байжээ. Тэрээр хип хоп хөгжимд дуртай бөгөөд реппер Кид Кади (англи. Kid Cudi), , жүжигчин Леонардо Ди Каприо, Хоакин Феникс нарыг карьерынхаа гол урам зориг болсон гэж үздэг.