Тиса нам (Унгар)

«Тиса» нам (унгар. Tisza Párt; бүтэн нэр нь — Хүндлэл, эрх чөлөөний нам (унгар.Tisztelet és Szabadság Párt) — Унгарын сөрөг хүчний төвийн барууны үзэлтэй улс төрийн нам. 2020 оны 12-р сард байгуулагдсан тус намыг Петер Мажяр удирддаг юм.
Тус нам нь Унгарын 2022 оны парламентын сонгуулийн өмнө байгуулагдсан боловч сонгуульд оролцоогүй. 2024 онд эрх баригч Фидес намын гишүүн асан, Жудит Варга (Фидес)-ын экс нөхөр Петер Мажяр тус намд элссэн. Энэ нь Ерөнхийлөгч Каталин Новак (Фидес)-ын асрамжийн газарт бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял шийтгүүлсэн эрэгтэйг өршөөх шийдвэр, улмаар Новак болон Европын парламентын гишүүн, Хууль зүйн сайд асан Жудит Варга нар огцорсонтой холбоотой дуулиан шуугианы үеэр болсон юм.
2024 оны 6-р сарын 9-ний сонгуульд Петер Мажяр намын жагсаалтыг тэргүүлж, Европын парламентын Унгарын 21 суудлын 7 суудлыг нь авчээ. Европын парламентад сонгогдсон гишүүд Европын Ардын Намын бүлэгт элссэн.
2024 оны 7-р сарын 22-нд Петер Мажяр намын даргаар сонгогджээ.
2026 оны 4-р сарын Унгарын парламентын сонгуулиар энэ нам олонх болсон.
- Унгарын Тиса намын албан ёсны цахим хуудас :-https://magyartisza.hu/