Тиссен-Борнемисса үндэсний музей

Тиссен-Борнемисса Үндэсний музей (испани: Museo Nacional Thyssen-Bornemisza) -1993 он хүртэл дэлхийн хамгийн том хувийн урлагийн галерей (Британийн хааны цуглуулгын хамт) байсан. Одоо Мадрид хот дахь улсын урлагийн галерей юм. Энэ нь Прадо, Рейна Софиа музейн хамт Испанийн нийслэлийн "Урлагийн Алтан Гурвалжин"-ы нэг хэсэг юм.
Энэхүү музейн цуглуулга нь Прадо музейн ойролцоох Виллахермоса ордонд байрладаг. Сонгодог зарим бүтээлүүд нь мөн Барселон хот дахь Каталоны Үндэсний Урлагийн Музейд дэлгэгдсэн байдаг.
Тус музей нэгэн цагт 1600 гаруй уран зурагтай Британийн хааны цуглуулгын дараа дэлхийд хувийн цуглуулгаараа 2-р ордог байсан юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]20-р зууны эхэн үед Европын хувийн уран зургийн цуглуулгуудаас "Хуучин мастерууд"-ыг АНУ руу их хэмжээгээр зөөсөн юм. 1920-иод онд Германы тэргүүлэх аж үйлдвэрч Барон Хайнрих Тиссен-Борнемисса Их хямралын улмаас санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан Америк дахь цуглуулгаас шилдэг бүтээлүүдийг худалдан авч, Европ руу буцааж эхэлсэн түүхтэй.
Сүүлд 1986 онд Барон Хайнрих Тиссен-Борнемиссын хүү Ханс Тиссен-Борнемисса эцгээс өвлөж үлдсэн урлагийн цуглуулгадаа дэлгэх шинэ байр хайж байгаагаа зарласан бөгөөд тухайн үед энэ нь дэлхийн хамгийн том хувийн цуглуулгад тооцогдож байв. Бусад орнуудтай ширүүн өрсөлдсөний дараа Испанид төвлөрөх шийд гарчээ. Шийдвэрлэх саналыг Барон Тиссений эхнэр, Испанийн мисс асан Кармен Сервера гаргасан юм. Тиссен-Борнемисса музей 1992 онд албан ёсоор нээгдэж, 715 урлагийн бүтээлийг дэлгэн үзүүлжээ. Урлагийн галерей анх Мадрид руу 9 жил хагасын хугацаанд нүүсэн юм. 1993 онд Баронесса Тиссений тусламжтайгаар Испанийн засгийн газар уг цуглуулгыг бэлгэдлийн 44.1 тэрбум песет (232 сая фунт стерлинг)-ээр худалдан авчээ.
Музейн цуглуулга
[засварлах | кодоор засварлах]Энэхүү цуглуулгад Пьеро делла Франческа, Жованни Баттиста Питтони, Рафаэль, Тициан, Рубенс зэрэг Сэргэн мандалтын болон Барокко үеийн алдартай уран бүтээлчдийн өргөн хүрээний бүтээлүүд багтсан болно. Музейн цуглуулгын чухал хэсэг нь Клод Моне, Огюст Ренуар, Винсент ван Гогийн импрессионист болон постимпрессионист зургууд, мөн Пикассогийн кубизмын бүтээлүүд болон Питер Мондрианы сүүлийн үеийн бүтээлүүд зэрэг 20-р зууны үеийн уран зургийн шилдэг бүтээлүүдэд байдаг ажээ.
Мөн музейн 4 танхимд Европт бараг мэдэгддэггүй 19-р зууны Хойд Америкийн уран бүтээлчдийн зургийн гайхалтай цуглуулга байдаг юм.