Jump to content

Титаник

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
1912 оны дөрөвдүгээр сарын 12-нд Саутхемптоноос хөдөлсөн Титаник хөлөг онгоц

Титаник (англи. RMS Titanic) — Их Британий "Цагаан од" (англи. «White Star Line») далайн тээврийн компаний второй лайнер класса «Олимпик» ангилалын атлантын далай гатлах хүн, ачаа тээвэр болон шуудангийн усан онгоц. Энэхүү аврага усан онгоцыг Соутемптон (англи. Southampton) -Нью-Йоркийн хооронд (5800 км) долоо хоногт нэг удаа байнга зорчих зориулалттай барьсан ХХ зууны эхэн үеийн дэлхийн хамгийн том усан онгоц юм. Усан онгоцыг 1909 оноос 1912 оны хооронд Белфаст хотын «Harland & Wolff» усан онгоцны үйлдвэрт барьсан байна.

Титаник нь дөрвөн цилиндртэй хоёр уурын хөдөлгүүр, уурын турбинээр тоноглогдсон байв. Бүх хүчин чадал нь 55,000 морины хүчин чадалтай бөгөөд 42 км/цаг хүртэл хурдлах боломжтой байсан.

1912 оны 4-р сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө анхны аялалаа хийж явах үеэрээ Умар Атлантад мөсөн уул мөргөж живсэн түүхтэй.

Мөргөсөн тэрхүү мөсөн уул 15000 жилийн өмнө үүссэн бөгөөд 1909 онд туйлын бүсийн мөсөн голоос салж 1912 онд Атлантын далайн усан зам руу хөвж ирсэн гэж эрдэмтэд үзжээ. "Титаник" анхны аянд гараад живсэн, үхэж үрэгдсэн хүний тоо 1517-д хүрч, дэлхийн далайн аяллын түүхэнд хамгийн эмгэнэлтэй сургамжийн нэг болсон юм.

Титаник живсэн түүх

[засварлах | кодоор засварлах]

1912 оны 3 дугаар сард "Цагаан од" далайн тээврийн компани хөрөнгө оруулж дэлхий дээр хамгийн тохитой гоёмсог зорчигчийн хөлөг онгоц болох "Титаник"-ийг бүтээсэн бөгөөд энэ хөлөг онгоцны усан түрц нь 66000 тонн, тухайн үедээ дэлхий дээр цорын ганц усан түрц нь 4000 тонноос давсан зорчигч тээврийн хөлөг онгоц байсан юм. "Титаник"-ийн анхны аялал нь Англиас Нью-Йорк руу гарсан бөгөөд хөлөг онгоц дээр нийт 2208 хүн байжээ. Анх гарсны дараах хэдэн өдөр далайд салхи тогтуун, давалгаа намуухан байсан авч хөдөлснөөс хойш тавдах өдөр болоход өөрөөр хэлбэл 1912 оны 4 сарын 14-ний шөнө дунд 11 цаг 40 минутын орчимд "Титаник" гэнэтхэн мөсөн уул мөргөж эцэстээ Атлантын далайд живжээ.

Мумийн хараал хүрсэн гэх яриа

[засварлах | кодоор засварлах]

"Титаник" живсний дараа дэлхий дахинаараа доргин донслов. Азаар амьд үлдэгсэд хэдийгээр том хөлөг онгоц үнэхээр мөсөн уул мөргөсөн гэж нотолсон хэдий ч зарим эрдэмтэд тооцоо хийж үзээд "Титаник"-ийн хийц, зохион бүтээлт нь мөсөн уул мөргөлөө ч гэсэн живчихээргүй байсан гэж үзжээ.

Тэгээд "Титаник" живсэн шалтгааны талаар маш олон сэжиг таавар гарсны дотор хамгийн нэртэй нь мумигийн хараал хүрсэн гэх яриа юм. 1900 оны орчим археологчид Египетийн эртний булшнаас нэгэн чулуун авс олж гаргасан бөгөөд авсан дээр "Энэ чулуун авсанд хүрсэн хүн цөм сүйрэг" гэсэн хараалын үг сийлсэн байжээ. Удалгүй археологийн хайгуулд оролцсон нэг Англи хүн Англидаа эргэж очоод гэнэт үхсэн, хожим нь бас чулуун авсыг олж гаргахад оролцсон хэд хэдэн археологч ар араасаа үхжээ. Тэгээд музейн газар чулуун авсыг хүн амьтан хүрч үзэмгүй газарт шилжүүлж өч төчнөөн сонсож дуулаад сонирхон үзэхээр ирдэг үзэгчдээс холдуулжээ. Хэдэн жилийн дараа Америкийн нэг ажил хэргийн хүн уг музейд хандаж чулуун авсыг түүнд худалдаач хэмээн хүссэнд сүүлд нь түүний хүсэлтээр бол госон байна. Тэрээр чулуун авс болон мумиг "Титаник"-аар тээвэрлүүлэхээр тийш нь явуулсан юм санж. Тэгээд сүйрэл болсны дараа хүмүүс мумигийн хараал "Титаник"-ийг живүүлсэн гэж үзэх болжээ.

Үл мэдэгдэх нисдэг биетийн (Уфо) довтолгоо

[засварлах | кодоор засварлах]

Титаникаас азаар амьд үлдсэн далайчны гэрчилснээр бол далайн сүйрэл болох үеэр тэд хуягт тавцан дээрээс их далайн дунд хэсэг гайхалтай "чөтгөрийн гал"-ыг үзсэн нь хаанаас болох нь эс мэдэгдэх сүг сүнсний онгоц дээрээс ирж байсан юм шиг байжээ. Эрдэмтэд Титаникийн үлдэгдэл сэгийг хайж олох төлөвлегеөний дагуу хөлгийн их биеийн зураг бичлэг хийсэн бөгөөд тэндээс усан доор авсан 6 гэрэл зураг дээр хаанаас гарч байгаа нь үл мэдэгдэх 8 хачирхалтай гэрэлт бие гарсан байжээ. Судлаачдын үзэхээр бол эдгээр гэрэлт биес нь агаарт нисдэг тэдгээр үл мэдэгдэх нисдэг биетүүдтэй тун адилхан гэж үзсэн байна. Үүнийг үндэслэн эрдэмтэд "Титаник" санаандгүй үл мэдэгдэх нисдэг биетийн харвасан лазерийн туяаны довтолгоонд өртсөнөөс болж хөлөг онгоц усанд живсэн гэсэн хачирхалтай дүгнэлт хийсэн байна.

Титаникийн их биеийн үлдэл сэг

[засварлах | кодоор засварлах]

1986 онд Францын нэг хайгуулын анги умард Атлантын далайн 4000 метрийн гүнээс Титаникийн сэгийг олсон ба энэ нь уг аварга хөлөг живснээс 74 жилийн дараа анх удаа хүмүүст олдсон хэрэг болж дэлхийг донслуулсан билээ. Түүнээс өмнө элдэв сэг зэв бага багаар олдсон ч энэ олдвороос том олдож байгаагүй юм.

 Commons: Титаник – Викимедиа дуу дүрсний сан
 Commons: Титаникийн хохирогчдод зориулсан дурсгалын газрууд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан