Jump to content

Тогтвортой байдлын тайлагнал/тайлан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тогтвортой байдлын тайлан гэдэг нь сайн дурын, гуйсан эсвэл шаардлагатай эсэхээс үл хамааран санхүүгийн бус гүйцэтгэлийн мэдээллийг байгууллагын бус гадны хүмүүст болох ард иргэдэд ил болгохыг хэлнэ.[1] Энэ нь байгаль орчин, нийгэм, эдийн засаг, засаглалын асуудалтай холбоотой чанарын болон тоон статистикийн мэдээллийг авч үздэг. Эдгээр нь ESG(Environmental, Social and Corporate Governance- Байгаль орчин, Нийгэм болон Корпорацийн засаглал) гэсэн товчлолын дор ихэвчлэн цуглуулдаг шалгуурууд юм.[2]

Санхүүгийн бус мэдээллийг тайланд нийтлэн оруулсан нь корпорацийн харилцаа холбоог ахиулсан алхам бөгөөд компанийн оролцоо, ил тод байдлыг нэмэгдүүлэх үр дүнтэй арга гэж үзэж байна.[3]

Тогтвортой байдлын тайлан нь нийгмийн хариуцлагын хөтөлбөр, эрсдэлийн удирдлагын талаар ил тод мэдээллэх замаар компаниудад хэрэглэгчдийн итгэл найдварыг бий болгож, компании нэр хүндийг сайжруулахад тусалдаг.[4] Ийм харилцаа холбоо нь компаний гүйцэтгэлд нөлөөлдөг санхүүгийн хүрээнээс гадуур холбогдох мэдээллийг сонирхогч талуудад илүү өргөн хүрээтэй хандах боломжийг олгох зорилготой юм.[5]

ЕХ(EU- Europe Union- Европын холбоо)-ны хувьд зарим компаниудад тогтвортой байдлын талаар таьлагнадаг заавал дагаж мөрдөх практикийг Санхүүгийн бус тайлагналын удирдамж(Non-Financial Reporting Directive-NFRD)-аар зохицуулдаг.[6] Саяхан шинэчлэгдсэн ба Корпорацийн Тогтвортой байдлын тайлангийн удирдамж(Corporate Sustainability Reporting Directive- CSRD) гэж өөрчилсөн.[7][8]Тогтвортой байдлын тайлагналын арилжааны тогтолцоог боловсруулсан бөгөөд энэ дасгалд  компаниудыг чиглүүлэх стандарт эсвэл ижил төстэй санаачлагуудыг гаргадаг байна.

Тогтвортой байдлын тайлагнал/тайлан-ын төрлүүд

[засварлах | кодоор засварлах]

Тогтвортой байдлын тайлагналын ижил ойлголтыг тодорхойлохын тулд өргөн хүрээний нэр томьёо ашигладаг: ESG тайлан, санхүүгийн бус тайлан, нийгмийн тайлагнал, нийгмийн хариуцлагын тайлагнал, нийгэм-эдийн засгийн, нийгэм-байгаль орчны тайлан.